Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилсан ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов өрнөдийн орнуудын нөлөөнөөс Монгол улсыг хамгаалахад хамтарч ажиллах саналыг Бээжингийн эрх баригчдад тавьсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Тэрбээр Пүрэв гарагт Хятадын Коммунист Намын хууль, бодлого зохицуулалтын асуудал хариуцсан улс төрийн товчооны гишүүн Чэнь Вэньчинтэй уулзахдаа “Та ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай манай дотоодын хөрш Монгол улсад өрнөдийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын талын оролцоотой Орос-Хятадын яриа хэлэлцээг эрчимжүүлэх талаар ярилцах шаардлагатай байна” гэж хэлсэн тухай Российская Газета сонин мэдээлсэн байна.
Красновын хэлснээр тэр өөрийнхөө зүгээс Монгол улсын ерөнхий прокурорын газарт гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн гэнэ.
Ингэхдээ тэр өрнөдийн орнуудын нөлөө гэж яг юуг хэлж байгаагаа тайлбарлаагүй байна.
Энэхүү уулзалтын талаарх Хятадын засгийн газрын албан мэдээ болон Шиньхуа агентлагийн мэдээнд Красновын ярьсан Монгол дахь өрнөдийн нөлөөний талаар дурдаагүй өнгөрчээ.
Бээжин хотод хоёр өдөр хийсэн айлчлалынхаа үеэр тэр Хятадын хууль сахиулах байгууллагуудын өндөр албан тушаалтнуудтай НАТО-гийн түрэлтийн эсрэг хамтарч тэмцэх, гэмт хэргийн сэжигтэн солилцох, авлига, оюуны өмчийн хулгайтай тэмцэх зэрэг сэдвүүдээр ярилцсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Российская Газета, South China Morning Post
| ОХУ-ын ерөнхий прокурор Монголыг өрнөдийн нөлөөнөөс хамгаалахад хамтарч ажиллах саналыг Хятадын талд тавьжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03