-Азид геополитикийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байна-
БНХАУ-ын хэрэгжүүлж буй “Нэг бүс-Нэг зам” дэд бүтцийн мега төслийг тойрсон зөрчил, оролцогч орнуудын геополитикийн байр сууринд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Хэдэн жилийн өмнөөс ил гарсан энэхүү асуудал ирэх жилүүдэд улам даамжран гүнзгийрэх төлөвтэй байна.
Төсөлд хамрагдаж буй Ази, Африкийн ядуу голдуу 60 улс “Нэг бүс-Нэг зам” эдийн засагт нь өгөөжөө өгч, иргэдийнх нь амьдрал сайжрах болов уу хэмээн найдлага тавин хүлээж буй. Харин барууны орнууд уг санаачилгыг Ши Жиньпиний бодож олсон арга заль, БНХАУ-ыг нэгэн зэрэг гурван тивд /Ази, Африк, Европ/ ноёрхуулах зорилготой гэж нотолдог. Төсөлд хамрагдаж буй ядуу, хөгжиж буй орнуудын олонх нь одоохондоо барууны энэ анхааруулгыг үл тоон “нүдээ аньж” байгаа ч нэг бус улс орон “нүдээ нээсэн” явдал 2018 онд Азийн геополитикийн байдалд гарсан онцлог үйл явдал яах аргагүй мөн.
Үүний тод жишээ нь Мальдив улс болж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан, хоёр шүрэн арлыг холбосон гүүрний нээлт 2018 оны наймдугаар сард болоход тус улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Абдулла Ямин “Энэ гүүр бол маргааш руу, гэрэлт ирээдүй рүү орох хаалга” хэмээн онцолж байжээ. Харин сарын дараа эрх баригчид нь солигдож, шинээр гарсан хүмүүс /Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ибрагим Мохамед Солих тэргүүтнүүд/ улс орон нь БНХАУ-д маш их өртэй олсныг мэдээд шооконд орсон байна. Арлыг холбосон гүүр гэрэлт ирээдүйд биш, өрийн барьцаанд оруулж харанхуйд хүргэх хонгил байсан нь тодорчээ.
Мальдивын ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хөрөнгөөр боссон гүүр. Абдулла Ямины үед "Мальдив-Хятадын энхтайвны гүүр" нэртэй байсныг Ибрагим Мохамед Солихын үед "Синамала гүүр" болгон өөрчилсөн.
Эх сурвалжид бичсэнээр, өмнөх эрх баригчид Мальдивын ДНБ-ий 20 хувьтай тэнцэхүйц зээлийг БНХАУ-аас авч, тус улсын бодлогод нийцсэн дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэн, Хятад компаниудаар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн байв. Жишээлбэл, эмнэлэг барих тендерийг 54 сая ам.доллараар барих санал хүргүүлсэн компанид өгөөгүй мөртлөө бараг гурав дахин өндөр буюу 140 сая ам.доллар санал болгосон БНХАУ-ын компанийг ялуулсан байжээ. Тиймээс шинээр сонгогдсон Сангийн сайд Ибрагим Амир Энэтхэгээс 200 сая ам.долларын зээл хүсч, цаашид “Энэтхэг үргэлж нэгдүгээрт” гэдэг бодлого баримтална гэж хэвлэлээр дамжуулан амласан байна.
Мальдив бол “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-тай сүлбэлдэж, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх нэрээр авлига, хээл хахуульд идэгдсэн эрх баригчдаасаа хариуцлага нэхэж эхэлсэн Азийн олон улсын зөвхөн нэг нь юм. Майлайзаас авахуулаад Шри Ланка хүртэл Азийн олон улс энэ мэтчилэн арга хэмжээ авч, БНХАУ-ын оролцоотой дэд бүтцийн төслүүдийг зогсоон шалгаж байна.
Пакистан улс БНХАУ-ын стратегийн холбоотон боловч хятадуудын хэт давамгайллаас болоод ард иргэд нь эсэргүүцэх болсон байна. Одоогоос гурван жилийн өмнө Пакистан дахь БНХАУ-ын ЭСЯ-ны байранд болсон үйл явдал үүний нэг илэрхийлэл юм.
Шри Ланкчууд БНХАУ-д тавьсан өрнөөс болоод үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол нь эрсдэлд орох вий хэмээн санаа зовниж байгаа бол Мьянмад тэргүүлэх эдийн засагчид нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай төслүүдийг хурцаар шүүмжилж байна. Тухайлбал, Засгийн газрын эдийн засгийн бодлогын зөвлөх нь улс орон цэргийн дэглэмтэй байх үед батлагдсан боомт барих төслийг одоогийн иргэний эрх зүйт төрийн үед үргэлжлүүлэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байгаа аж. Тэрээр “Боомтыг 7.5 тэрбум ам.доллараар барьж байгаа нь олон дахин өсгөсөн үнэ” гэж онцлосон байх юм.
Бүс нутагтаа БНХАУ-ын гол өрсөлдөгч болсон Энэтхэгийн хувьд “Нэг бүс Нэг зам” санаачилгад нэгдэхээс анхнаасаа татгалзаж “Энэ бол ядуу, хөгжиж буй орнуудыг өрөнд оруулах занга” хэмээн мэдэгдэж байсан. Энэ тал дээр тэдний байр суурь барууны орнуудын шинжээчдийнхтэй таарч байсан юм.
АНУ-ын Глобал хөгжлийн төв хэмээх судалгааны байгууллагаас энэ онд гаргасан тайланд “Нэг бүс-Нэг зам” санаачилгад нэгдсэн Ази Африкийн найман улс БНХАУ-ын тавьсан өрийн занганд маш гүнзгий шигдсэн гэж мэдээлсэн байна. харамсалтай нь эдгээр найман орны дунд манай улс оржээ. Манайхаас гадна Пакистан, Мальдив, Лаос, Жибути зэрэг улс орсон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр орны БНХАУ-д тавьсан өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ гэж дүгнэсэн байна.
Барууны шинжээчдийн хувьд, “Нэг бүс-Нэг зам”-ыг улс орнуудыг өрөнд оруулах нэг аргаас гадна Энэтхэгийн далайд ноёрхлоо тогтоох арга зам гэсэн санааг байнга илэрхийлдэг. Улстөрчид ч дуугүй байгаагүй. Тухайлбал, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс Сингапурт болсон АСЕАН-ы чуулга уулзалт дээр уг санаачилгыг “Өрийн занга", "Нэг төгсгөлтэй зам” гэж хэлж байв.
Азийн орнууд нүдээ нээх болсны учир...
Азийн улс орнууд ийнхүү БНХАУ-ын хэт давамгай байдлыг анзааран сэхээрсэн нь юутай холбоотой вэ. Юуны түрүүнд БНХАУ-ын гол өрсөлдөгч болох Энэтхэг, ОХУ, АНУ Ази, Номхон далайн бүсэд баримтлах бодлогоо идэвхжүүлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Үүнд,
1. ОХУ Ази руу чиглэсэн бодлогоо эрс эрчимжүүлсэн,
2. БНХАУ-ыг тогтоон барих АНУ, Энэтхэгийн эрмэлзэл нэмэгдсэн гэсэн үндсэн хоёр хүчин зүйл нөлөөлжээ.
ОХУ-ын хувьд 2018 оны намар Ази Номхон далайн орнуудтай харилцах харилцаанд эрс өөрчлөлт гарлаа. Ерөнхийлөгч В.Путин АСЕАН / Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг/, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Үүнээс ОХУ-ын гол оролцоотой Дорнын эдийн засгийн чуулга уулзалт гэдэг механизмыг сүүлийн найман жилд анх удаа үйл ажиллагаанд оруулсан нь яах аргагүй онцлог үйл явдал байлаа. Харин Ерөнхий сайд Дмитрий Медведев Папуа Шинэ Гвинейд очиж Азий Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцсон. Эдгээр айлчлалууд ОХУ-д энэ бүс нутагт зориулсан тусгай стратеги байгаа гэдгийг баталсан бөгөөд Азийн улс орнуудын геополитикийн нөхцөл байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ыг эртнээс шахамдуулж буй БНХАУ-ын “Нэг бүс Нэг зам” санаачилга, АНУ-ын “Энэтхэг-Номхон далайн түншлэл” зэрэг хөтөлбөрийн эсрэг стратегийг хэрэгжүүлж эхэлсэн гэж үзэж байгаа юм.
АНУ-ын хувьд БНХАУ-ыг тогтоон барих нь гол зорилтынх нь нэг бөгөөд 60 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэд бүтцийг хөгжүүлэх сан гэгчийг энэ зорилгоор байгуулсан. Гэхдээ энэ нь 2027 он гэхэд 1.3 их наяд ам.доллар зарцуулах графиктай явж буй “Нэг бүс-Нэг зам”-ыг тогтоон барихад одоогоор хэтэрхий бага байгаа юм.
Энэтхэгийн хувьд, БНХАУ-ын “Сувдан хэлхээ”-ний онолыг сөрөх зорилгоор стратегийн олон чухал алхмыг хийхийн зэрэгцээ, БНХАУ-тай ойр харилцдаг улс орнуудад мөнгөн тусламж, зээл амлах замаар нөлөөг нь сааруулах ажлыг хийсээр буй.
БНХАУ-ын хувьд, өрсөлдөгч улсууд стратегийн зорилгод нь ийнхүү ил, далдаар саад учруулахыг тэвчихгүй байгаа. Тиймээс улс орнуудад явуулж буй бизнес төлөвлөгөөнүүдээ Бээжин дахин авч үзэж байгаа талаар БНХАУ-ын төрийн өндөр албан тушаал хашдаг, нэрээ нууцалсан эх сурвалж Блүүмберг агентлагт мэдээлэл өгсөн байна.
Түүнд бичсэнээр бол, “Нэг бүс-Нэг зам” төсөлтэй холбоотойгоор Азийн бусад улсуудад үүсээд байгаа өрийн дарамт, түүнтэй холбоотой асуудлууд улс орных нь нэр хүндэд хохирол учруулахгүй байх тал дээр голлон анхаарах бололтой. Тиймээс ирэх жилүүдэд зарим улсад хэрэгжүүлэх гэж байгаа дэд бүтцийн авлигажсан төслүүдээ дахин авч үзэж, заримынх нь гэрээг шинэчлэх тал дээр алхам хийнэ гэсэн хүлээлтийг үүсгэж байгаа аж.
Дэд бүтэц байгуулах нэрээр авлигад идэгдсэн эрх баригчдаасаа хариуцлага нэхэх аян Азийн улсуудад өрнөж байна |
2025-03-14 13:25:42
2025-03-14 11:03:52
2025-03-11 16:53:51
2025-03-14 15:33:40
2025-03-14 15:03:01
2025-03-14 14:51:34
2025-03-14 13:54:29
2025-03-14 13:50:30
2025-03-14 13:25:42
2025-03-14 12:30:49
2025-03-14 11:57:39
2025-03-14 11:50:21
2025-03-14 11:43:33
2025-03-14 11:25:05
2025-03-14 11:11:26
2025-03-14 11:03:52
2025-03-14 10:59:19
2025-03-14 10:49:55
2025-03-14 10:31:01
2025-03-14 10:15:20
2025-03-14 10:14:20
2025-03-14 10:10:52
2025-03-14 09:48:36
2025-03-14 09:43:11
2025-03-13 17:18:20
2025-03-13 16:50:19
2025-03-13 15:59:09
2025-03-13 15:22:12
2025-03-13 15:16:59
2025-03-13 15:14:04
2025-03-13 15:04:35
2025-03-13 14:56:29
2025-03-13 13:57:59
2025-03-13 13:55:00
2025-03-13 13:33:10
2025-03-13 13:22:29
2025-03-13 12:55:41
2025-03-13 12:41:34
2025-03-13 12:06:50
2025-03-13 11:52:29
2025-03-13 11:46:32
2025-03-13 11:31:37
2025-03-13 11:26:11
2025-03-13 11:08:42
2025-03-13 11:08:01
2025-03-13 10:47:20
2025-03-13 10:34:32
2025-03-13 10:25:41
2025-03-13 10:14:11
2025-03-13 09:36:18
2025-03-13 07:08:16
2025-03-13 07:03:46