Архангай аймгийн Батцэнгэл сумын ТАРВАЧАМБУУЛИН хийдийн авга дуганы ₮1.8 тэрбумаар сэргээн засварлах тендер зарлажээ.Санхүүжилтийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх аж.
Түүхийн талаасаа Заяын гэгээн 1800-аад оны үед энэ нутгаар морилж явахдаа Таравчэнбу судар, олбог хоёроо унагаж тус газар Таравчамбуулин хийд үүссэн түүхтэй. 1800-1938 он хүртэл 6 дуган, 1 дацан, Цамын асар, цамын талбай, нэг гэр дуган, хоёр суваргатай, ойролцоогоор 500 гаруй лам, 10 жасаатай байжээ. Хийдэд цам гарч, сор залах, Майдар эргэх зэрэг шашны зан үйлүүд явагддаг байсан ба Халхад өөр хаана ч байхгүй Төвөдийн Дашлхүмбэ хийдийн ая дан, дэг жаягтай хүрээ хийд байжээ.
2022 онд сэргээн засварлах нэрийдлээр дуганы дээврийг 100 хувь буулгасан, 1, 2-р давхрын хучилтын хөх тоосгон шалыг 100 хувь хуулсан, мөн давхрын хучилтын 3-р унь, хаалт банзыг 100 хувь сольсон, 2-р давхрын таазны 2, 3-р унь модыг 70 хувь хуулсан, бүтэн жилийн хугацаанд байгалийн хур тунадасны нөлөөнд дээвэргүй байлгасны улмаас барилгын шал мөөгөнцөртөж, модон хийцүүд, өнгө будаг онцгой мууджээ.

Ингэснээр Авга дуганы дээврийг авснаас хур тунадас орж, сүмийн модон хийцлийн будаг хуурах, өнгө гандах, суурь хийцэл гажих, илжрэх, чийгийн нөлөөнөөс хөгц мөөгөнцөр ургах гэх мэт маш хүнд гэмтлүүд үүссэн байна.
| Таравчамбуулин хийдийн Авга дуганыг ₮1.8 тэрбумаар сэргээн засварлана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03