Дэлхийд цуутай тэрбумтнууд өөр хоорондоо өрсөлдөхөд технологийн салбар хангалтгүй бололтой. Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг болон Твиттерийн гүйцэтгэх захирал Илон Маск нар төмөр ринг дээр тулалдахаар тохиролцсон тухай хэвлэлүүд шуугиж байна.
Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм төдийгүй Tesla-ын эзэн Илон Маск өөрийн Твиттер платформод “хэрэв Зукерберг зөвшөөрвөл ринг дээр тулалдахад бэлэн” хэмээн жиргэжээ. Үүний хариуд Facebook-ын эзэн Зукерберг “тулаан хийх байршлаа илгээгээрэй” гэсэн тайлбартай Маскийн жиргээг нийтэлсэн байна.
Маск Зукербергэд өгсөн хариундаа “Vegas Octagon” гэж бичсэн нь Лас Вегаст байдаг холимог тулааны төмөр талбар юм. Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгчид жинхнээсээ төмөр торон дотор хүч үзэн тулалдах уу, аль эсвэл хошигнож байна уу гэдгийг одоогоор тодорхой хэлэх аргагүй байгаа аж.
Ямартай ч энэ жил 52 настай Илон Маск өрсөлдөгчөөсөө биеэр том боловч хүүхдүүдээ тэврэх, тэднийг агаарт шидэхээс өөрөөр дасгал хөдөлгөөн бараг хийж үзээгүй тухайгаа хуваалцсан байна. Харин 39 настай Марк Зукерберг холимог тулааны урлагаар хичээллээд удсан бөгөөд жюү жицүгээр өөрийн жиндээ багагүй амжилт гаргасаар байгаа билээ.
| Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана |
2026-05-08 09:57:53
2026-05-07 09:52:53
2026-05-06 16:36:32
Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдийг иж бүрэн үзлэгээр үнэ төлбөргүй оношилж эхэллээ
2026-05-08 17:00:09
Харшлын эмийг хүнсний дэлгүүрээр борлуулсан хэрэгт ял оноолоо
2026-05-08 14:47:54
2026-05-08 14:32:58
2026-05-08 11:32:01
2026-05-08 10:36:12
2026-05-08 09:57:53
2026-05-08 09:36:58
2026-05-08 09:29:22
Улаанбаатарт 20 хэм дулаан. Бага зэргийн бороо орно
2026-05-08 07:07:33
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-08 07:06:19
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18