Хүмүүсийн хүйсийн эрх тэгш байдал хангагдахад 131 жил шаардлагатайг Дэлхийн Эдийн Засгийн Чуулган шинэ тайландаа өгүүлжээ.
Саяхан нийтлэгдсэн “2023 Global Gender Gap Report” тайланд дэлхийн 146 улсын нөхцөл байдлыг үнэлээд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш нийгэмд 2154 оноос өмнө шилжих боломжгүй гэж дүгнэсэн байна.
Цаашлаад улс төрийн хүрээнд хүйсийн тэгш эрх байдал хангагдахад 162 жил, эдийн засгийн оролцооны хүрээнд хангагдахад 169 жил шаардагдах бол эрүүл мэнд, амьд явах баталгааны зөрүү хэзээ арилахыг тогтоож чадаагүй ажээ.
Хамгийн ахицтай байгаа салбар нь боловсрол юм байна.
Тухайлбал боловсролын салбарт хүйсийн тэгш эрх байдал хангагдахад ердөө 16 жил үлдсэн гэж дүгнэжээ.
Улс орнуудыг үнэлэхэд хүйсийн эрх тэгш байдал хангагдахад хамгийн ойрхон байгаа улс Исланд болсон байна. Тус улс сүүлийн 14 жил дараалан энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд нийт 100 онооноос 91.2 оноо авчээ. Өөр ямар ч улс орон 90-ээс дээш оноо аваагүй байгаа юм.
Эхний таван байрыг эзэлсэн орнууд Исланд, Норвеги, Финланд, Швед, Шинэ Зеланд болжээ. Исландаас бусад нь 80-аас дээш оноо авсан байна.
Хамгийн бага оноотой таван улс нь Пакистан, Иран, Алжир, Чад, Афганистан болжээ. Эдгээр улсуудын үнэлгээ 40-57-ын хооронд байна.
Монгол улсын хувьд 70.4 оноогоор 80 дугаарт жагсжээ. Манай улсын хувьд өмнөх жилээсээ 10 байраар ухарсан байна.
Нэг бүс нутгийн орнуудаас Казахстан улс 62 дугаар байраар манай урд жагссан бол Хятад (107), Япон (125), Өмнөд Солонгос (105) улсууд манай улсын ард эрэмбэлэгджээ.
ОХУ-ын хувьд энэ жилийн үнэлгээнд ороогүй байна.
Эх сурвалж: Reuters
| ДЭЗЧ: Дэлхий дахинд хүйсийн эрх тэгш байдал хангагдахад 131 жил шаардлагатай |
2025-11-04 14:01:04
2025-11-04 09:35:38
2025-11-03 13:27:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41