12 жил үргэлжилж буй Сирийн хямралыг зохицуулах олон улсын яриа хэлэлцээг Казахстан улс зохион байгуулсаар ирсэн юм.
Тэгвэл Астана хотод 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг цаашдаа зохион байгуулах боломжгүй болсныг Казахстаны гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдсэн байна.
Орос, Турк, Сири, Иран улсуудын төлөөлөгчид оролцдог энэхүү яриа хэлэлцээг Казахстан улс 2017 оноос хойш зохион байгуулж байгаа юм.
Зэвсэггүй бүс байгуулах, мөргөлдөөний цар хүрээг бууруулах зэрэг уг арга хэмжээний эхний зорилтууд биелсэн тул цаашид зохион байгуулахгүйгээ Казахстаны тал өчигдөр мэдэгджээ.
Саяхан Сири улс Арабын орнуудын эвсэлд дахин нэгдэж, Турк улстай харилцаагаа сэргээсэн нь цаашдын яриа хэлэлцээг зохион байгуулахаа зогсоох бас нэг шалтгаан болсныг Казахстаны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Айбек Смадяров тайлбарласан байна.
Гэтэл Казахстаны эрх баригчдын гэнэтийн шийдвэрийг цочирдон хүлээж авч байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний бүрэн эрхт элч Александр Лаврентьев мэдэгджээ.
“Казахстаны гадаад хэргийн яам төсөөлж байгаагүй алхам хийлээ” гэж тэр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна.
Энэ оны хоёрдугаар хагаст болох дараагийн яриа хэлэлцээг зохион байгуулах газрыг шийдээгүй ч Москва, Анкара, Тегеран, Дамаскийн аль нэг нь байх боломжтойг Лаврентьев хэлжээ.
Астанaгийн яриа хэлэлцээнд НҮБ болон Сирийн хөрш Йордан, Ливан, Ирак улсууд ажиглагчдаа илгээдэг юм.
Москвагийн эрх баригчид 2015 оны есдүгээр сараас хойш Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа. Энэ нь ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг бэхжүүлж, Сирийн газар нутагт бүрэн хяналтаа тогтооход нь туслах зорилготой юм. Энэ ажиллагаанд Иран улс бас хамтран оролцож байгаа.
Турк улсын хувьд Курдийн салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлүүдийг устгах зорилгоор Сирийн баруун хойд хэсэгт байлдааны ажиллагаа явуулж байна.
Олон жил үргэлжилж буй Сирийн хямралын улмаас 500,000 орчим хүн амиа алдаж, иргэний дайн эхлэхээс өмнөх 23 сая хүн амын тал нь амьдарч байсан газар нутгаа орхин дүрвэсэн юм.
Эх сурвалж: Aljazeera
| Сирийн яриа хэлэлцээг зохион байгуулахаа зогсоох Казахстаны шийдвэр Оросыг гайхшируулав |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03