Европ тивийн хамгийн том өдөр тутмын сонинд тооцогддог Германы Bild олон тооны ажлын байраа хиймэл оюуны системээр орлуулах болсныг өчигдөр зарлажээ.
Энэ нь тус сонины 100 сая еврогийн зардал танах төлөвлөгөөний нэг хэсэг юм байна.
“Дижитал ертөнцөд хиймэл оюун ухаан, автоматжуулсан процессоор гүйцэтгэдэг болсон ажлын байруудыг цомхотгох болсноо дуулгахад харамсалтай байна. Ийм шалтгаанаар редакторууд, хэвлэх үйлдвэрийн ажилчид, дэд редакторууд, засварлагчид, фото редакторууд цомхотголд хамрагдахаар боллоо” гэж Bild сониныг эзэмшигч Axel Springer SE компаниас ажилтнуудад илгээсэн захидалд бичжээ.
Энэ оны хоёрдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирал Матиас Дюфнер байгууллагаа “цэвэр дижитал медиа компани” болох гэж байгааг зарлаж байсан юм.
ChatGPT зэрэг хиймэл оюуны систем “хараат бус сэтгүүлзүйг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр сайжруулах” чадвартайг тэр онцолж байжээ.
Тухайлбал энгийн ажлуудыг хиймэл оюунаар гүйцэтгэж, эрэн сурвалжлах нийтлэл зэрэг илүү нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан ажлуудыг л хүн хийдэг болох ирээдүйтэйг Дюфнер ярьж байв.
Bild сонин яг хэдэн ажилтнаа хиймэл оюунаар солих болсныг дэлгэрүүлж мэдээлээгүй байна.
Тус сониноос гадна Их Британийн Daily Mirror, Daily Express зэрэг хэвлэлүүд саяхан хиймэл оюуны системийг ашиглах боломжийг судалж эхэлснээ мэдээлсэн юм.
ChatGPT платформ нь хэрэглэгчийн оруулсан энгийн текстийг мэргэжлийн түвшний нийтлэл, эссе, зохиол, ажил горилох өргөдөл гэх мэт материал болгон боловсруулдаг болоод байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
| Европын хамгийн том өдөр тутмын сонин зарим ажилтнуудаа хиймэл оюуны системээр солих болсноо зарлажээ |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03