Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноо орхин зугтдаг өдрөө бяцхан заль хэрэглэжээ. Афганистанаас Тажикистанд суух элчин сайд Зохир Агбар энэ талаар ярьсан байна. Тодруулбал, тэрээр зугтахынхаа өмнөхөн Засгийн газрын хуралдаан зарласан бөгөөд сайд нар хүлээж байх хооронд Кабулын нисэх буудал руу сэм очин онгоцонд суусан гэнэ. Түүний ойроын холбоотнуудаас нэг нь ч зугтах гэж байгаа талаар нь мэдээгүй ажээ. “Тэр ойр дотны хамтрагчдынхаа хувь заяаг хөсөр хаясан төдийгүй ард түмнээсээ урваж, төсвийн мөнгийг хулгайлан авч явсан /Түүнийг 130 орчим сая ам.доллар бэлнээр авч явсан гэсэн мэдээлэл гарч буй/. А.Ганигийн туслах над руу залгаад 16.00 цагт хуралтай гэж хэлсэн. Бид хуралд бэлтгээд түүнийг хүлээсэн. Харин энэ үед А.Гани болон гэр бүл, төрөл төрөгсдийг суулгасан гурван онгоц Кабулын нисэх буудлаас хөөрсөн байсан” гэж Зохир Агбар ярьсан байна. Түүний үзэж байгаагаар бол Афганистан талибуудад эзлэгдсэний гол буруутан нь Ерөнхийлөгч өөрөө бөгөөд туршлагатай алба хаагчдыг халж, оронд нь чадваргүй хүмүүсийг томилж байсан нь эцэстээ улс орныг хүчгүйдүүлж, өнөөгийн байдалд хүргэсэн гэнэ.
Талибууд өнгөрсөн сарын 15-ны өдөр улс орныг бүхэлд нь хянах болсноо зарласан. Яг энэ өдөр Ашраф Гани эх орноо орхин дүрвэсэн юм.
| Ашраф Гани зугтахдаа хамтрагчидаа зальдаж, төсвийн мөнгөө хулгайлжээ |
2026-01-09 15:55:44
2026-01-08 10:02:05
2026-01-07 09:33:41
2026-01-10 09:10:00
2026-01-10 09:00:00
Ойрын 10 хоногт говийн бүсээр тэг грудус, бусад нутгаар 17-23 хэм хүйтэн байна
2026-01-09 16:47:40
“Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна" хэмээн залилж байна
2026-01-09 16:25:50
ГИХГ-ын алба хаагч шинээр авсан компьютеруудыг завшаад, баригджээ
2026-01-09 16:15:11
2026-01-09 15:55:44
"ҮХЦ нэг ангид 60-80 хүүхэд суралцахыг эрхэд нь халдаагүй гэж үзлээ"
2026-01-09 15:52:06
Нийслэл энэ онд бусдад завшуулсан 8 обьектийг буцааж авна
2026-01-09 14:45:14
2026-01-09 12:29:45
2026-01-09 12:01:30
Зорчигчтой зохисгүй харьцсан автобусны жолоочийг сургалтад хамруулахаар боллоо
2026-01-09 11:05:37
2026-01-09 11:05:02
Баянзүрх дүүрэгт согтуу эмэгтэйчүүд нэгнээ хутгалжээ
2026-01-09 10:58:07
2026-01-09 10:51:04
Согтуу жолоочийг ₮2.7-14 саяар торгож, 3 жил хорих хууль үйлчилж эхэллээ
2026-01-09 10:23:17
Дэслэгч Э.Ариунтунгалаг өвлийн олимпод оролцох эрхээ авлаа
2026-01-09 09:03:49
Гэмтнийг шийтгэх, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-01-09 08:06:48