"Оюу толгой” компанийн санхүүжилттэй өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүй болон бие бялдрын эрүүл мэндийг цогцоор нь дэмжих “Гэрэлт” төсөл Чингэлтэй дүүргийн дөрвөн сургуульд хэрэгжиж эхэллээ. Төсөл энэ жил хүүхэд хамгааллын хууль зүйн дэмжлэг болон сургуулиудын номын санг баяжуулах “1000 ном” санаачилгыг шинээр хэрэгжүүлж, хүүхдийн хөгжилд чиглэсэн ажлаа өргөжүүлж байна.
“Гэрэлт” төсөл өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 25 сургуулийн 71 мянга гаруй хүүхэд, багш, эцэг эхэд хүрч, сэтгэл зүйн дэмжлэг, эрүүл мэндийн боловсрол, спортоор дамжуулан бодит үр дүн бий болгоод байна.
Ирээдүй хойч үеийн сэтгэл зүйн эрүүл мэнд нь тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны үндэс бөгөөд сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь өсвөр үеийнхнийг эрүүл, бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвших чухал суурь болдог. Энэхүү бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүй болон бие бялдрын эрүүл мэндийг дэмжих зорилготой “Гэрэлт” төсөл цар хүрээгээ тэлж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23, 49, 50, 149 дүгээр сургуулиудад албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
“Оюу толгой” компанийн санаачилга, 3.15 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 7 дахь жилдээ үргэлжилж буй энэхүү төслийг “Гүүд Нэйборс Монгол” ОУТББ, “Эрүүл Ирээдүйн Эзэд” ТББ болон Монголын Жюү Жицүгийн холбоо хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хичээлийн жилд хүүхэд хамгаалал, сэтгэл зүй болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох үндсэн ажлуудаас гадна хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг дэмжих хоёр шинэ чиглэлийг хөтөлбөртөө нэмж оруулж байна. Үүнд:
Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл зэрэгт өртсөн тохиолдолд зөвлөгөө өгөхөөс гадна мэргэжлийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хууль зүйн дэмжлэгийг бий болгож байна.
2. Сурагчдын унших, ойлгох, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлж, оюуны болон хувь хүний төлөвшилд нь хөрөнгө оруулах зорилгоор сургуулиудын номын санг баяжуулах “1000 ном” хөтөлбөрийг “Непко Кидс”-тэй хамтран эхлүүлж байна.

“Гэрэлт” төслийн үр дүн:
Гэрэлт төслийн өнгөрсөн зургаан жилийн үр өгөөжийг Нийслэлийн хүн амын нягтшил ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нийт 25 сургуулийн 71,961 хүүхэд, багш, эцэг эх хүртээд байна. Энэ хугацаанд:
Хүүхэд хамгааллын орчныг бий болгох зорилгоор сонгогдсон сургуулиудад, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх болон сургалт явуулах зориулалттай, иж бүрэн тохижуулсан 50 жишиг “ногоон” танхимыг хүлээлгэн өгч, сэтгэл зүйчдийг чадавхижуулснаар эрсдэл бүхий 622 тохиолдлыг илрүүлж, мэргэжлийн тусламж үйлчилгээнд холбон зуучилсан.
Нийт 42,094 хүүхдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалт зохион байгуулж, үе тэнгийнхэндээ тусламж үзүүлэх, дараагийн шатны мэргэжилтнүүдэд холбон зуучлах 643 “Үе тэнгийн зөвлөгч” бэлтгэлээ.
Сэтгэл зүйн болон бие бялдрын эрүүл мэндийг спортоор дэмжих ажлын хүрээнд жюү жицүгийн 4 клуб нээн ажиллуулж, дугуйланд 300 гаруй хүүхдийг хамруулснаар тэд үндэсний болон олон улсын чанартай тэмцээн, уралдаанаас одоогоор 630 гаруй медаль хүртэж, бие бялдар болон өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлсэн үр дүнд хүрээд байна.

| Оюу толгойн “Гэрэлт” төсөл Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж эхэллээ |
2026-10-22 15:23:52
2026-10-22 12:25:28
2026-10-22 11:04:04
2026-10-22 17:04:17
2026-10-22 15:23:52
2026-10-22 13:36:31
2026-10-22 12:25:28
2026-10-22 12:13:27
2026-10-22 11:04:04
2026-10-22 10:27:19
2026-10-22 09:47:19
2026-10-22 09:36:53
2026-10-22 09:26:03
2026-10-22 07:10:00
2026-10-22 07:00:00
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 18:12:00
2026-10-21 15:13:30
2026-10-21 15:09:58
2026-10-21 14:46:26
2026-10-21 13:25:08
2026-10-21 11:00:05
2026-10-21 10:35:20
2026-10-21 10:17:16
2026-10-21 09:43:46
2026-10-21 09:35:12
2026-10-21 09:29:14
2026-10-21 09:23:26
Улаанбаатарт 5 хэм дулаан, багавтар үүлтэй
2026-10-21 07:28:39
Лус тахих, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-10-21 07:27:12