Өчигдөр баавгай үзэгдсэн гэх 8 удаагийн дуудлага бүртгэгджээ

Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны аравдугаар сарын 20-21-ний өдрийн урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой нийт найман удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл, Налайх дүүрэгт нэг, Архангай аймагт нэг, Дархан-Уул аймагт нэг, Хэнтий аймагт таван удаагийн дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


Өчигдөр баавгай үзэгдсэн гэх 8 удаагийн дуудлага бүртгэгджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ