Карибын тэнгисийн ойролцоо өнгөрсөн бямба гаригт газар хүчтэй хөдөлж, Хаити улс энэхүү гамшигт ихээр өртжээ. Газар хөдлөлтийн улмаас олон барилга байшин бүрэн болон хэсэгчлэн нурсан бөгөөд амиа алдагсдын тоо өссөөр өнөө өглөөний байдлаар 1297-д хүрсэн байна. 5700 гаруй хүн сураггүй алга болсонд тооцогдож байгааг бодолцвол хохирлын тоо цаашид ч нэмэгдэх магадлалтай байгаа юм. Нурсан барилгуудын дотор сургууль, эмнэлэг, сүм байсан нь олон хүн хохирох гол шалтгаан болжээ. Гамшигт өртсөн байрлалуудад аврах, эрэн хайх ажил үргэлжилж байна.
Хаити улс 2010 онд газар хөдлөлийн гамшигт өртөж 200 гаруй мянган хүнээ алдаж байсан. Нийслэл Порт о Пренс хот бараг бүхэлдээ эвдэрч сүйдэн эдийн засаг нь уналтад орж, улс төрийн тогтворгүй байдал үүссэн билээ. Энэ уналтын байдлаасаа одоо ч бүрэн гарч чадаагүй /Өнгөрсөн сард Ерөнхийлөгч нь захиалгат аллагын хохирогч болсон/ тус улсад энэ удаагийн гамшиг тун хүнд тусаж байна.
Гамшиг Хаитигийн баруун өмнөд хэсгийг илүү хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Лес Кейс бусдаасаа их өртжээ. Хотын гудамжаар хүмүүс орилолдон тусламж хүсэж, нүд хальтрам дүр зурагтай байгааг гэрчүүд ярьж байна. Хотын англикан сүмийн лам Абиаде Лазоме гэгч “Нью Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа эрэн хайх, аврах ажилд иргэд нийтээрээ оролцож байгаа ч хүч хүрэлцэхгүй байна. Эмнэлгийн тусламж, цэвэр ус дутагдаж байна” хэмээн ярьжээ.
Газар хөдлөлийн төв нь Сен Луис Ду Сул хотоос 12 км-ийн зайд байсан гэж АНУ-ын Газар судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.
Хаитигийн газар хөдлөлтийн хохирогчдын тоо нэмэгдсээр байна |
2025-03-14 13:25:42
2025-03-14 11:03:52
2025-03-11 16:53:51
2025-03-14 15:33:40
2025-03-14 15:03:01
2025-03-14 14:51:34
2025-03-14 13:54:29
2025-03-14 13:50:30
2025-03-14 13:25:42
2025-03-14 12:30:49
2025-03-14 11:57:39
2025-03-14 11:50:21
2025-03-14 11:43:33
2025-03-14 11:25:05
2025-03-14 11:11:26
2025-03-14 11:03:52
2025-03-14 10:59:19
2025-03-14 10:49:55
2025-03-14 10:31:01
2025-03-14 10:15:20
2025-03-14 10:14:20
2025-03-14 10:10:52
2025-03-14 09:48:36
2025-03-14 09:43:11
2025-03-13 17:18:20
2025-03-13 16:50:19
2025-03-13 15:59:09
2025-03-13 15:22:12
2025-03-13 15:16:59
2025-03-13 15:14:04
2025-03-13 15:04:35
2025-03-13 14:56:29
2025-03-13 13:57:59
2025-03-13 13:55:00
2025-03-13 13:33:10
2025-03-13 13:22:29
2025-03-13 12:55:41
2025-03-13 12:41:34
2025-03-13 12:06:50
2025-03-13 11:52:29
2025-03-13 11:46:32
2025-03-13 11:31:37
2025-03-13 11:26:11
2025-03-13 11:08:42
2025-03-13 11:08:01
2025-03-13 10:47:20
2025-03-13 10:34:32
2025-03-13 10:25:41
2025-03-13 10:14:11
2025-03-13 09:36:18
2025-03-13 07:08:16
2025-03-13 07:03:46