Афганистаны нийслэл Кабул хот талибуудын хяналтад оржээ. Талибан бүлэглэлийн дайчид нийслэлийн ойролцоо цэргийн хүч хуралдуулж, өнгөрсөн шөнө хот руу дайран орсон бөгөөд ширүүн тулалдаан болно гэж хүлээж байсан ч ямар ч эсэргүүцэлгүй шахам эзэлж авчээ. Талибууд Ерөнхийлөгчийн ордныг ч хяналтдаа авсан байна. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноо орхин гарчээ.
Афганистанаас цэргээ гаргах Д.Трампын бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ зарлах үедээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Талибан бүлэглэл Афганистаныг бүхэлд нь хяналтдаа авна гэдэг үнэмшил багатай” хэмээн ярьж байсан бол сар гаруйхны дараа ийнхүү Афганистаны ихэнх нутагт талибууд хяналтаа тогтоогоод байна.
Цөөн үгээр...
-Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноо орхин дүрвэсэн. Түүнийг Тажикистан, Узбекистаны аль нэгэнд очсон хэмээн таамаглаж байна.
-Талибууд нийслэлийг эзэлж авах үедээ эсэргүүцэлтэй бараг тулгараагүй гэж дээр өгүүлсэн. Гэхдээ Кабулын нисэх буудлыг эзэлж авах үеэр барахан хэмжээний тулаан болсон бөгөөд гэрчүүдийн ярьж байгаагаар, тулааны үеэр энгийн иргэд амиа алджээ.
-Талибан бүлэглэлийн удирдагчид дайралтыг эхлүүлэхийн өмнө хүчирхийллээс аль болох зайлсхийж, явахыг хүсч байгаа гаднын хүмүүсийг бүгдийг нь саадгүй явуулна хэмээн амалж байв.
| Талибууд нийслэл Кабулыг эзэлж, Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо зугтлаа |
2026-01-09 15:55:44
2026-01-08 10:02:05
2026-01-07 09:33:41
2026-01-10 09:10:00
2026-01-10 09:00:00
Ойрын 10 хоногт говийн бүсээр тэг грудус, бусад нутгаар 17-23 хэм хүйтэн байна
2026-01-09 16:47:40
“Таны данс руу нэвтрэх оролдлого 3 удаа хийгдсэн байна" хэмээн залилж байна
2026-01-09 16:25:50
ГИХГ-ын алба хаагч шинээр авсан компьютеруудыг завшаад, баригджээ
2026-01-09 16:15:11
2026-01-09 15:55:44
"ҮХЦ нэг ангид 60-80 хүүхэд суралцахыг эрхэд нь халдаагүй гэж үзлээ"
2026-01-09 15:52:06
Нийслэл энэ онд бусдад завшуулсан 8 обьектийг буцааж авна
2026-01-09 14:45:14
2026-01-09 12:29:45
2026-01-09 12:01:30
Зорчигчтой зохисгүй харьцсан автобусны жолоочийг сургалтад хамруулахаар боллоо
2026-01-09 11:05:37
2026-01-09 11:05:02
Баянзүрх дүүрэгт согтуу эмэгтэйчүүд нэгнээ хутгалжээ
2026-01-09 10:58:07
2026-01-09 10:51:04
Согтуу жолоочийг ₮2.7-14 саяар торгож, 3 жил хорих хууль үйлчилж эхэллээ
2026-01-09 10:23:17
Дэслэгч Э.Ариунтунгалаг өвлийн олимпод оролцох эрхээ авлаа
2026-01-09 09:03:49
Гэмтнийг шийтгэх, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-01-09 08:06:48