Талибууд иргэний Засгийн газрын эсрэг цахилгаан дайн эхлүүлж, гол гол хотуудыг эзлэн авсаар байна. Тус улсын хоёр дахь том хот Кандагар саяхан босогчдын хяналтад оржээ. Талибан бүлэглэл одоогийн байдлаар Афганистаны хойд нутгийн ихэнхийг мэдэлдээ аваад байгаа бөгөөд мужийн нийслэлүүдийн 1/3-ийг хэдийнэ эзэлжээ. Талибын дайчдын харгислалаас зугтан дүрвэгсдийн тоо хэдэн арван мянгаар тоологдож байгаа бол амиа алдагсдын тоо мянгаар тоологдож байна.
Дотоодын дүрвэгчдийн ихэнх нь нийслэл Кабулд очсон ба тэнд түр зуурын хуаран үүсгэн толгой хоргодож байгаа аж.
Доналд Трампыг Афганистанаас цэргээ татах шийдвэр гаргах үед “Цэрэг гармагц талибууд төрийн эрх мэдлийг булааж авна” гэж анхааруулах нэг хэсэг байсан. Тэдний зөв байжээ гэдэг нь ийнхүү батлагдаж байна. Нөгөө талаар, Жо Байден Ерөнхийлөгч болсон тул Афганистанаас цэргээ татахгүй, харин ч нэмнэ гэсэн таамаг ч голоо барьж бууж байна. Талибууд дайралт эхлүүлсний дараа Их Британи улс 600 цэргийг Афганистан руу илгээхээр шийдвэрлэсэн. Гэхдээ эдгээр цэргүүд талибуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулахгүй, тус улсад суугаа өөрийн улсын иргэдээ татаж авах, дүрвэгсдэд туслах ажлыг гүйцэтгэх зорилготой аж. Афганистанд Их Британийн 4000 гаруй иргэн амьдардаг юм байна.
| Талибууд Афганистаны хотуудыг эзэлж авсаар байна |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48
Шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ
2025-12-20 15:49:35
Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглахаар бэлтгэж байна
2025-12-20 15:00:11