Гэр бүл цуцлалтын 9535 нь зан харьцаа таарамжгүй гэх шалтгаан эзэлж байгаа нь нийт гэрлэлт цуцлалтын 74.8 хувь буюу хамгийн өндөр дүнг эзэлжээ.
Гэрлэлт цуцлалт 2021-2023 онд жил бүр өсөж, нийт 12743 болсон бөгөөд 2021 оныг 2023 онтой харьцуулахад 28.8 хувиар өсжээ. Энэ нь дунджаар 4 гэрлэлт тутмын нэг нь гэр бүл цуцлуулж байна гэсэн үг.
Харин албаныхан хосуудад өгөх зөвлөгөө мэдээлэл хангалтгүй, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ сул, ялангуяа сэтгэл зүйч хангалтгүй, төлбөр нь хэт өндөр, гэр бүл цуцлалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байгаа нь гэр бүл салалтад нөлөөлж байна гэж үзжээ.
Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн ар гэрийнхэн "Гэр бүл салсны дараа хосууд бие биеэ үзэн ядах, өширхсөний улмаас хүүхдүүдээ эцэг, эхтэй нь уулзуулахгүй байх, харилцаа холбоог нь таслах, хүүхдүүддээ нэгнийгээ муулах, улмаар ээж, аав, ах дүү, хамаатан садантай нь муухай харьцах, хандах зэрэг сөрөг үр дагавруудыг үүсгэж байдаг. Үүний улмаас хүүхдүүдэд салсан аав, ээжийн зүгээс тавих анхаарал халамж сулрах, холбоогоо таслах зэрэг үйлдлүүд хийдэг" байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллээр 2010-2019 оны хооронд нийтдээ 7100 хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Харин 2021-2023 онд шүүх 6187 хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээллээр 2023 онд 53.5 тэрбум төгрөгийн хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулахаас 22.6 тэрбум төгрөгийн буюу нийт төлбөрийн 42.3 хувийг төлж барагдуулсан нь шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй, 57.7 хувь нь тэтгэлэг төлөөгүй байна.
Хүүхдийн тэтгэлэг төлөлтийн гүйцэтгэл бага хувьтай төлөгдөж байгаа нь тэтгэлэг төлөгч оршин суух хаяг дээрээ байдаггүй, оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй эрэн сурвалжлахаар олддоггүй, архины хамааралтай, ажил эрхэлдэггүй өөрийн нэр дээр орлого байхгүй, хүнд өвчтэй, эд хөрөнгө, гэр орон байхгүй, ял эдэлж байгаа гэсэн шалтгаанууд эзэлдэг аж.
Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, сургуульд явж байгаа 11-16 насны хүүхэд, 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтооно гэж заасан.
1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуульд 2002 оноос хойш нийтдээ 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хүүхдийн тэтгэлгийн хэмжээтэй холбоотой заалтыг огт хөндөөгүй 25 жил болжээ.
Тухайлбал, 11 нас хүрээгүй хүүхэд Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин болох 313,400 төгрөгийн 50 хувь болох 156.700 төгрөгийг сард авдаг ба энэ нь 1 өдөрт 5200 төгрөг оногдож байна. Мөн 11-16 насны хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэлх хугацаанд амьжиргааны доод түвшний 100 хувиар буюу Улаанбаатар хотод амьдарч байгаа бол 313,400 төгрөгийн тэтгэлэг авна, харин суралцаагүй бол 16 нас хүрээд тэтгэмж авах эрхгүй болдог байна.
Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “шүүх тэтгэлгийн хэмжээг сард нэгээс доошгүй удаа тэтгэлэг төлөгчийн орлого, хэрэгцээ шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу тогтооно” гэж амьжиргааны доод түвшний хэмжээг тогтоосон дээрх заалтыг өөрчлөхөөр тусгажээ.
| 2023 онд 4 гэрлэлт тутмын нэг нь гэр бүл цуцлуулсан |
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43