НИТХ-ын дарга асан А.Баяр мэдээлэл хийхдээ төрийн албан хаагчийг тэжээгчээ алдахгүйн тулд хуулийн дагуу хурал болсон гэж хэлсэн хэмээн Ажлын албаны даргаа ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл төрийн албан хаагчийг дуртай үедээ ажлаас нь чөлөөлж байгаа энэ үйлдэл нь түүний анхных биш аж. НИТХ-ын цахим хаягчаас үзэхэд хурлын Ажлын албанд өнөөдөр төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, улс төрийн ангиллын 49 албан хаагч төрөөс цалинжиж байгаа нь шилэн дансанд тодорхой байна. Үүнээс 4 албан хаагч хүүхэд асрах чөлөөтэй. Харин үлдсэн 45 албан хаагчаас 12 төрийн захиргааны албан хаагч нь хуучин ажиллаж байсан бүрэлдэхүүн аж. Өөрөөр хэлбэл, А.Баяр нь 33 хүнийг шинээр авчирч өөрийн гэх багаа бүрдүүлжээ.
Тодруулбал, НИТХ-ын Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны 9 хүн, Шуурхай ажлын албаны 7 хүн, хурлын Ажлын албаны 17 хүнийг шинээр томилсон байгаа юм. БЗД-ийн ИТХ-ын Ажлын албанд хууль бус томилгоотой ажиллаж байсан албан хаагчид, мөн өөрийн найз болон бусад холбоо хамаарлаар багаа бүрдүүлжээ. Энэ нь А.Баярын өөрийнх нь хэлсэн ёс зүйтэйгийн шинж эсэхийг уншигчид тунгаах биз ээ.
Бусдыг тэжээгчтэй хэмээн цоллосон түүний өөрийнх нь дагуулж ирсэн хүмүүсийн томилгоо хууль бус учраас дагаж ирсэн албан хаагчид нь дагаад явах нь дамжиггүй. Тэгэхээр хууль бус томилгоотой А.Баярын албан хаагчид тэжээгчээ алдах дээр тулжээ.
| А.Баяр НИТХ-ын Ажлын албаны 33 албан хаагчийг шинээр томилжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03