УИХ-ын Төсвийн төсвийн байнгын хорооны 2026 оны 3-р сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, ТЭЗҮ, санхүүжилтийн эх үүсвэр, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагууд УИХ-ын гишүүдэд өгсөн юм. Энэ үеэр хотын удирдлага болон УИХ-ын гишүүд ам зөрөлдөж байсан бөгөөд хуралдааны танхимын үүдэнд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Т.Даваадалайг унагаасан нь шуугиан тарьсан.
Энэ үл ойлголцлын дараа УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Засаг даргын орлогч Т.Даваадалайгаас уучлалт хүсэж, Т.Даваадалай ч уучилсан гэдгээ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр илэрхийлсэн. Гэвч тухайн өдөр Т.Даваадалай Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хандаж гэмтлийн зэрэг тогтоолгоход “Тархинд хөнгөн гэмтэл авсан” гэх дүгнэлт гарчээ. Энэ шалтгааны улмаас тэрбээр тав хоногт эмнэлэгт хэвтсэн гэжээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн 11.6-д заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт буруутгаж, яллагдагчаар татах саналыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
| Д.Энхтүвшинг цохиж унагаасны дараа Т.Даваадалай эмнэлэгт хэвтжээ |
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17