Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Эрдэнэтийн-Овооны Оюут ордод 2023–2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэн, стратегийн ач холбогдолтойд тооцож, нөөцийг албан ёсоор хүлээн авлаа. Ингэснээр, Эрдэнэтийн-Овоо ордыг “бүлэг орд” хэмээн нэрлэх эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад хайгуул нь бүрэн хийгдэж буй зэсийн цөөн ордын нэг болж байна.
Оюут ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлэх шийдвэрийг 2023 оны тавдугаар сарын 02-нд гаргаж, хээрийн ажлыг эхлүүлснээс хойш гурван жилийн дараа буюу яг ой дээр нь үр дүнг тайлагнасан нь бэлгэдлийн ач холбогдолтой үйл явдал болов. Анх батлагдсан геологийн даалгаварт хээрийн ажлыг 36 сарын хугацаанд гүйцэтгэж, түүнээс хойш зургаан сарын дотор тайлан боловсруулахаар тусгасан ч гүйцэтгэгчид уг ажлыг төлөвлөснөөс зургаан сарын өмнө амжилттай дуусгажээ. Судалгааны хүрээнд Оюут уулыг далайн түвшнээс дээш 1408 метрийн өндөрт байрлах бүсэд 930 метр хүртэл гүн өрөмдөн шинжилсэн байна. Үр дүнд нь анх төлөвлөсөн гүнээс хэдэн зуун метрээр илүү гүнд зэсийн хүдэржилт үргэлжилж байгааг тогтоосон нь ордын геологийн боломжийг мэдэгдэхүйц тэлсэн дүгнэлт боллоо.
Нөөцийн хувьд 1990 онд 42 сая тонн хүдэртэй хэмээн үнэлэгдэж байсан Оюут ордын хэмжээг 200 сая тонн хүргэх зорилт тавьж байсан ч геологичид уг үзүүлэлтийг давуулан 404 сая тонн хүдэртэй, дунджаар 0.30 хувийн агуулгатай, 1.2 сая тонн металл зэсийн нөөцтэй болохыг тогтоожээ. Энэхүү нөөцийн тооцоог Канадын NI 43-101 стандартын дагуу боловсруулж, хөндлөнгийн мэргэшсэн экспертүүд хянан баталгаажуулсан байна.
Уг орд өмнө нь, цаашид судлах шаардлагагүй хэмээн үнэлэгдэж байсан ч дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ өссөн, мөн Эрдэнэтийн дэд бүтцийн давуу талд тулгуурлан эдийн засгийн хувьд ашиглах боломжтой нь ийнхүү нотлогдож байна. Нарийвчилсан судалгаагаар Оюут ордын хэмжээнд нийт 55 төрлийн эрдэс, 36 элементийн бүрэлдэхүүнийг тогтоож, гидротермаль хувирлын судалгааг газрын хэвлийн орон зайд 11,800 гаруй тоон түвшинд боловсруулсан нь энэ төрлийн судалгаанд шинэ жишиг болж байгааг геологичид онцолжээ.
Түүнчлэн, Орхон–Сэлэнгийн бүс нутагт зэс-молибденийн порфирын төрлийн орд илрүүлэх геологи, геофизик, геохими, структурын шалгуур үзүүлэлтүүд илүү тодорхой болж, Завсар, Өмнөд Оюут, Цагаанчулуут болон гүний талбайнуудад цаашид эрэл, үнэлгээ, урьдчилсан хайгуул хийх боломж нээгдсэнийг онцоллоо. Энэхүү үр дүн нь Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан стратегийн ордуудын хайгуулыг эрчимжүүлэх, нөөцийг тогтоох, ашиглалтад бэлтгэх зорилтын хэрэгжилтийг хангаж буй бодит алхам болж байна.
| Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55