Дэлхийд алдартай "Mortal Kombat 1 - Rulers of Outworld" тоглоомын Синделийн дүрд монгол бүсгүй тогложээ.
АНУ-д ажиллаж амьдардаг монгол модель Д.Дарий энэхүү тоглоомын дүрийг бүтээснээ өөрийн цахим хуудсандаа зарлажээ. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сард энэ тоглоомын дүрдээ "нүүрээ уншуулсан" аж.
Мортал комбат тоглоом хамгийн анх 1992 онд олны хүртээл болж байв. Харин хамгийн сүүлийн хувилбар болох 12 дахь загвар нь өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд тоглоом сонирхогчдын гарт очсон.
Монгол бүсгүйн дүр бүтээсэн Синдел нь Мортал комбат тоглоомын гурав дахь загвараас хойш эргэн ирсэн дүр аж.
Эл дүр нь Эдениагийн хатан бөгөөд тус тоглоомын гол дүрийн нэг Китана гүнжийн ээж юм.
| Мортал Комбат видео тоглоомын Синделийн дүрийг монгол бүсгүй бүтээжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57