Амралтын өдрүүдэд цахим орчинд архидан согтуурсан байж болзошгүй нэгэн эмэгтэйн бичлэг цацагдаж, олон нийтийн анхаарлыг татаад буй.
Тус бичлэгт эмэгтэй “Миний хамт байгаа хүн бол саяхан төмөр замын нээлтээ хийсэн компанийн дарга. Надад 10 сая төгрөг өгсөн” хэмээн ярьж байгаа бол хамт байсан эрэгтэй нь “Миний хөөрхөн өө, энийг уучих. Дансанд чинь 10 сая төгрөг хийчихсэн байна” гэх зэргээр ярилцаж буй нь бичигджээ.
Уг бичлэгт гарч буй эрэгтэйг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан “Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Ононгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний мэдүүлснээр сарын цалингийн орлого нь 3 сая төгрөгт хүрэхгүй боловч 125 сая төгрөгийн хадгаламжтай аж. Мөн нийт 1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, 410 сая төгрөгөөр үнэлэгдэх 10 адуутай гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮36 сая
Гэр бүлийн орлого: ₮62 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮395 сая / Мотоцикл Yamaha YZF , Lexus ES 300, Toyota Land Criuser 300 - 1 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮410 сая /Адуу-8, Адуу-2/
Газар: ₮20 сая /Өмчлөх-700м2-1/
Хадгаламж: ₮125 сая
Авлага: ₮80 сая
Зээл: ₮108 сая гэж мэдүүлжээ.
| "10 сая төгрөг шилжүүлсэн" гэх Төмөр замын газрын дэд дарга ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ орон сууцтай |
2026-11-02 14:27:37
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 2027 онд Дорнод аймагт шинээр 16-18 барилга,автозамын ажил эхэлнэ
2026-11-02 12:56:36
2026-11-02 11:46:39
"10 сая төгрөг шилжүүлсэн" гэх Төмөр замын газрын дэд дарга ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ орон сууцтай
2026-11-02 17:39:19
2026-11-02 14:27:37
2026-11-02 14:09:52
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 2027 онд Дорнод аймагт шинээр 16-18 барилга,автозамын ажил эхэлнэ
2026-11-02 12:56:36
2026-11-02 11:46:39
2026-11-02 11:43:48
2026-11-02 10:39:53
2026-11-02 10:23:05
2026-11-02 09:21:33
Улаанбаатарт 2 хэм дулаан, цас орохгүй
2026-11-02 07:28:42
Үс засуулбал эд хөрөнгө, идээ ундаа арвижна
2026-11-02 07:27:24