Монгол эмэгтэй АНУ-ын Агаарын цэргийн хүчний шилдэг төгсөгч болжээ

Монгол Улсын иргэн Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны цэргийн бэлтгэлийг амжилттай төгсөж, шилдэг төгсөгчийн “Honor Graduate Ribbon” шагнал хүртжээ.

Мөн буудлагын ур чадвараараа эксперт түвшинд хүрч, “Marksmanship Expert Award”-аар шагнуулсан байна.

Түүнчлэн төгсөлтийнхөө арга хэмжээнд салааныхаа тугийг барин жагсаалын тэргүүнд алхах хүндтэй үүрэг хүлээсэн талаар гаднын хэвлэлүүдээр онцолжээ.


Монгол эмэгтэй АНУ-ын Агаарын цэргийн хүчний шилдэг төгсөгч болжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0