Энэ долоо хоногийн цаг агаар

Энэ 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

03-нд нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.  

Хур тунадас: 02-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.    
Агаарын температур: 04-06-нд хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20....-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0....-5 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна. 07-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  04-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр.
Агаарын температур: 04-06-нд хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -12...-17 градус, өдөртөө -3....-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -5...-10 градус хүйтэн, өдөртөө 0....+5 градус дулаан байна. 


Энэ долоо хоногийн цаг агаар
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0