Т.Төгсхүслэн залуучуудын олимпоос хүрэл медаль хүртлээ

Олон улсын олимпын хорооноос Сенегал улсад залуучуудын IV олимпын наадмыг зохион байгуулж байна. Уг наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд Хорватын Йона Зворцод нэмэлт цагт ялагдсан ч олимпын дүрвэгсдийн багийн тамирчин Ботай Арно Яфунгаг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд яллаа.

204 орны 14-17 насны залуучууд оролцож буй “Дакар-2026” олимпын наадамд Монголын багийн эхний медалийг Т.Төгсхүслэн авлаа. Манай улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 10 тамирчин өрсөлдөж байна.

“Дакар-2026” олимпын наадмын эхний өдөр Аргентин, Азарбайжан, Эквадор, Египет, Шинэ Зеланд, ОХУ, Турк, Украйны баг тус бүр нэг алтан медальтайгаар эхний наймд бичигдэж байна. Харин Монгол Улсын баг нэг хүрэл медальтайгаар Белги, Бразил, Израйл, Италийн араас 21-р байрт жагсаж эхэллээ.


Т.Төгсхүслэн залуучуудын олимпоос хүрэл медаль хүртлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0