Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т орших Хоёр мэлхийт гэдэг газар бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан хоёр хүн сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 11-р сарын 1-ний өдрийн 00:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант II багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ.
54 настай эрэгтэй М, 40 настай эрэгтэй Б нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т тус сумын II багийн Хутаг уул гэдэг газарт "Портер" ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг 11-р сарын 1-ний 08:30 цагт хоёр иргэнийг эсэн мэнд олжээ.
Автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгсөн. Хоёр иргэний биеийн байдал хэвийн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Дорнодод сураггүй болсон 2 иргэнийг эсэн мэнд олжээ |
2026-11-02 11:46:39
2026-11-02 09:21:33
Улаанбаатарт 2 хэм дулаан, цас орохгүй
2026-11-02 07:28:42
2026-11-02 11:46:39
2026-11-02 11:43:48
2026-11-02 10:39:53
2026-11-02 10:23:05
2026-11-02 09:21:33
Улаанбаатарт 2 хэм дулаан, цас орохгүй
2026-11-02 07:28:42
Үс засуулбал эд хөрөнгө, идээ ундаа арвижна
2026-11-02 07:27:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-11-01 04:13:12