-Монголын баг тамирчид 190 дүгээрт гарч ирнэ-
Үндэсний олимпын хороогоо төлөөлөн оролцож буй баг тамирчид олимпын нээлтийн ёслолд жагсахдаа баримталдаг тогтсон уламжлал бий. Олимпын өлгий нутаг Грекийн тамирчид хамгийн түрүүнд жагсах бол араас нь зохион байгуулагч улсын хэрэглэдэг албан ёсны бичгийн цагаан толгойн үсгийн дарааллаар жагсдаг. Энэ удаа харин ОУОХ Грекийн араас Дүрвэгсдийн багийг жагсаахаар болсон. Харин түүний араас И үсгээр эхэлсэн Исланд, Ирланд гэх мэтээр япон катагана цагаан толгойн дарааллаар жагсана. Хамгийн сүүлд зохион байгуулагч Японы баг тамирчид цэнгэлдэхэд орж ирнэ.
Өмнө нь багууд өргөн дэлгэр жагсдаг байсан бол энэ удаа цар тахлын хязгаарлалтын улмаас нэг баг зургаагаас илүүгүй гишүүн байхаар зохицуулалт хийгээд байгаа юм.
Хойд Македоны шигшээ баг энэ олимпод анх удаа шинэ нэртэйгээр оролцоно (NMOC).
ОХУ-ын баг мөн энэ олимпын наадамд Оросын олимпын зөвлөл нэрээр оролцох бөгөөд улсынхаа тугийг ашиглах боломжгүй. Оронд нь ҮОХ-ныхоо тугийг барьж жагсах юм.
Хойд Солонгосын баг тамирчид энэ олимпыг өнжинө гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын м21-нд мэдэгдсэн. Тус улс 1988 оноос хойш анх удаа олимпын наадам өнжиж байгаа нь энэ юм.
Гвинейн баг хамгийн сүүлд буюу энэ сарын 21-ний өдөр олимпод оролцохгүй гэдгээ зарласан.
ОУОХ жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор баг бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг хүнээр туг баригч хийлгэх шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сарын 4-ний өдөр зарласан. Энэ шийдвэрийн дагуу улсууд туг баригчаа сонгосон байгаа. Манай багийн хувьд энэ эрхэм хүндтэй үүрэг 3х3 сагсан бөмбөгийн багийн гишүүн Онолбаатарын Хулан, жүдо бөхийн хүнд жингийн бөх МУГТ Өлзийбаярын Дүүрэнбаяр нарт ногдсон билээ.
Нээлтэд жагсах улсын дараалал болон туг баригчаар оролцох тамирчдын нэрстэй энэ линкээр /https://en.wikipedia.org/wiki/2020_Summer_Olympics_Parade_of_Nations/ орж танилцана уу. Туг баригчдын нэрс өөрчлөгдсөн байх магадлалтайг анхаарна уу.
| Нээлтийн ёслолын талаар мэдвэл зохих зүйлс... |
“Бээжин 2022”: Б.Ганболд 12 дугаар байрт орлоо
2022-03-07 13:39:11
“Бээжин 2022” олимпын баатрууд
2022-02-21 08:18:54
Цанын марафоны зайг багасгаж, эхлэх цагийг хойшлууллаа
2022-02-19 13:27:27
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20