УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг "Төрийн өмчийн их, дээд сургуулиуд санхүүжилтийнхээ 95 хувийг сургалтын төлбөрөөс бүрдүүлдэг. Иймд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тогтмол түвшинд байлгах, мөн олон эх үүсвэрээр төсвөө бүрдүүлэх нөхцөлийг бий болгох боломжтой юу" хэмээн асуув.
Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Манай улсын их, дээд сургуулиуд сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн оюутны сургалтын төлбөрөөрөө төсвөө бүрдүүлдэг гаж тогтолцоотой явж ирсэн. Иймд гаднын улсын жишигт нийцүүлэн олон эх үүсвэрээс орлого олдог байх боломжийг нээж өгч байгаа.
Өнгөрсөн жилээс эхлэн төрийн өмчийн их, дээд сургуулиудаа сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байна. Улс орны өмнө тулгамдаж байгаа суурь судалгааг их, дээд сургуулиуд хийж, амьдралд нэвтрүүлж, инновац болгодог байдлыг нээж өгч байгаа гэсэн үг.
Нөгөөтээгүүр хувийн цэцэрлэгийн төлбөр гурван сая төгрөг болчихсон. Энэ мөнгөөр бакалавр, магистрын сургалтыг олго гэвэл боловсролын чанарын тухай ярих нь утгагүй. Иймд ямар мэргэжлийн хөтөлбөр хэдэн төгрөгөөр сурах вэ гэдэг дээр тогтолцоог өөрчилснөөр дээд боловсролын сургалтын тогтолцоо сайжирна" гэж хариулав.
| Хувийн цэцэрлэгийн төлбөр ₮3 сая болсон. Энэ мөнгөөр бакалавр, магистрын сургалтыг олговол чанар ярих нь утгагүй |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03