ндэсний урлагийн их театр долдугаар сарын 10-11-нд жуулчид, наадамчдад зориулж "Монголын сайхан орон" тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар мэдээлэл өгөхөөр Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Дуурь бүжгийн эрдмийн театрт хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар "Үндэсний урлагийн их театр манай улсад ирдэг жуулчдад үндэсний соёл уламжлалаа үзүүлдэг. Манай театрын уран бүтээлчид 78 жилийн түүхэндээ улсынхаа соёл урлагийг Дэлхийд хүргэх чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Үндэсний их театрын урын санд буй бүтээлүүдийг нэгэн зэрэг үзэж, сонсож, баясах боломжийг олгож байна.
Наадмын орой жуулчид, үзэгчдэд үзүүлэх үзүүлбэр тоглолтууд цөөхөн байдаг. Тиймээс долдугаар сарын 10,11-ний 20:00 цагаас үндэсний өв уламжлалаа харуулсан "Монголын сайхан орон" тоглолт зохион байгуулахаар болсон юм. Үүнд:
"Ардын дуу мину" тоглолтод Үндэсний урлагийн их театрын бүх уран бүтээлчид оролцоно. Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд ажиллаж манай улсын олон ястны дууг түүвэрлэн хүргэх юм.
"Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтын найруулагчаар Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Х.Хашхүү ажиллаж Монголын алдартай бүжгүүдийг тайзнаа тоглуулна.
Үндэсний их найрал хөгжмийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар удирдаач Н.Буянбаатар миний бие ажиллаж, хорьдугаар зууны сор болсон хөгжмийн зохиолчдын бүтээлээс толилуулах юм. Мөн язгуур урлагийн төрлийн хөгжмийн зэмсгийн аялгууг хүргэнэ" хэмээн ярилаа.
| Н.Буянбаатар: "Монголын сайхан орон" тоглолт долдугаар сарын 10,11-нд зохион байгуулагдан |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03