Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хамтран гол, усны ослын эрсдэл, нөхцөл байдал түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрсдэлгүй аялал-эндэлгүй зун” аяныг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн жил “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг өрнүүлсний үр дүнд гол усны дуудлага 17.7 хувиар буурчээ.
Аяны хүрээнд гол усны хамгийн их хүн орж амь насаа алддаг эрсдэлт газрууд дээр 360 градусаар хянадаг хяналтын камеруудыг байршуулжээ.
Хяналтын камерыг НОБГ, Нийслэлийн аврах анги дээр хянах ба эрсдэлтэй бүс рүү орох үед нь цагаан хоолойгоор сануулах, аврах бүлэг, завьт хөдөлгөөнт эргүүлийг аваачих ажлыг зохион байгуулахаар болсон байна.
НОБГ-ын завьт хөдөлгөөнт эргүүл 10:00-21:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд он гарснаас хойш 100 орчим хүн гол усанд орж эндэхээс авран хамгаалжээ.
Иргэд аялж зугаалахдаа юунд анхаарах талаар НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Иргэд амарч зугаалахдаа голын эргээс 50-100 метрт майхан отгоо байгуулах. Нэг нэгнээ бүртгэж хяналттай байх хэрэгтэй. Түүнчлэн тогтмол ус, голын ус хоёр ялгаатай байдаг. Тогтмол усанд хийлдэг завь, гудас, бусад тоглоом зэргийг ашиглаж болдог. Харин урсгал усанд байдаг хайрга, чулуу, бургас зэргээс болж хийлдэг тоглоом маш амархан гэмтэх эрсдэлтэй тул ашиглаж болохгүй.
Түүнчлэн голын урсгал усанд хийлдэг завь, тоглоомыг ашиглахыг хориглосон. Ашигласан тохиолдолд торгууль болон зөрлийн арга хэмжээ авдаг" гэлээ.
НЭМҮТ-ийн гэмтэл, осол аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Г.Сэлэнгийн мэдээлснээр хүн 20-30 секундийн дотор буюу маш хурдан хугацаанд живдэг бөгөөд нийт 0-18 насны хүүхдүүдийн осол гэмтлийн тэргүүлэх эхний таван шалтгаанд усанд живэлт ордог байна.
| Гол, усны хамгийн эрсдэлтэй бүсүүд дээр камер байршуулсан, орох гэж оролдвол цагаан хоолойгоор сануулна |
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36