"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ганцхан хуульд ганцхан өгүүлбэр оруулчихвал авлига багасна. Авлига өгсөн, авсан хоёр хүнийг хоёуланг нь шийтгэдэггүй баймаар байна. Авлига өсгөн хүнийг шийтгэдэггүй байх хэрэгтэй.
Аргагүй байдалд орж авлига өгсөн хүнийг шийтгэдэггүй болчихвол авлигын асуудал буурна. Ганцхан энэ заалтыг л хуульд оруулчих гэхээр та нарт тийм хүсэл алга. Тэгсэн мөртлөө авлигатай тэмцэж байна гээд байх юм. Авлигын нөхцөл байдлаас болж Монгол Улсаас залуучууд дайжиж байна.
Сонгууль болоход ганцхан жил үлдсэн учир авлигатай тэмцээд байгаа юм шиг дүр эсгэж байна. Ер нь нэр цэвэр, ЖДҮ, Хөгжлийн Банкны хэрэгт холбогдоогүй улс төрийн албан тушаалтан цөөхөн байна. Тухайлбал над шиг. Тийм болохоор би ингэж ярьж байгаа юм.
МАН-д авлигачид дүүрэн байна. Танай намын асуудал надад хамаагүй л дээ. Гэхдээ л та нар эрх барьж байгаа" хэмээв.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хууль тогтоогчид хуулиа иргэдэд зөв тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо үйлчилж буй Эрүүгийн хуулиар авлига өгсөн этгээд нь хариуцлага хүлээдэг юм шиг ойлголт төрүүлж байна. Таныг Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед буюу 2015 оны Эрүүгийн хуульд заасан авлига өгснөө сайн дураараа илчилсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн заалт сүүлийн найман жилийн турш хүчинтэй үйлчилж байна. Өөрийнхөө баталсан заалтыг ийм заалт хуульд байхгүй гэж ярьж байгаа нь харамсалтай.
Одоо батлах гэж байгаа "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн 15 дугаарт хахууль өгсөн, зуучилсан хүн, хуулийн этгээд гэмт үйлдлээ илчилсэн, нотлох баримт гаргаж өгсөн, хамтран ажилласан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Энэ асуудлыг дэмжсэн тохиолдолд ганцхан хахууль өгсөн этгээд биш, авлигын гэмт хэрэгт нотлох баримт гаргаж өгч жинхэнэ тулыг илчилсэн, үнэтэй мэдээлэл өгч, хамтарч ажилласан хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх юм. Томоохон гэмт хэрэг үйлдсэн хүн байлаа гэхэд хэргээ хэр зэрэг илчилж байгаа, булсан нуусан мөнгөө гудаснаасаа яаж гаргаж байгаа зэрэг байдлаас нь хамаараад ял шийтгэлийн бодлого дээр нь уян хатан байх хөшүүргийг Эрүүгийн хуульд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Ганцхан муйхар аргаар өөрөөр нь хэргийг нь илчлүүлэх гээд дайраад байхаар хэргээ илчилсэн, илчлээгүй нуусан мөнгөө далдалж байгаад буцаж гарч ирээд түүгээрээ амьдарна гэсэн байдлаар авлигын гэмт хэргээс учруулсан хохирол барагддаггүй.
Хууль ухаалаг байх ёстой. Бидон төмөр шиг хатуу байж болохгүй" гэв.
| Хахууль өгсөн, зуучилсан хүн, хуулийн этгээд гэмт үйлдлээ илчилбэл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ |
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36