МИНСК. /BelTA/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко "Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин Беларусьт ирснийг баталлаа гэж тус улсын төрийн мэдээллийн “БелТА” агентлаг мэдээлжээ.
Пригожины хувийн онгоц Беларусь улсад газардсан тухай мэдээлэл “Flight Radar” цахим хуудсанд гарсан талаар өмнө нь “Reuters” болон Беларусийн эх сурвалжууд мэдээлж байсан.
Лукашенко мягмар гарагт мөн мэдэгдэхдээ, Батлан хамгаалахын сайд Виктор Хренин армидаа “Вагнер”-ын үйлчилгээг ашиглаж болно гэжээ. Түүний хэлснээр, "вагнерчууд" Беларусийн цэргийнхэнтэй туршлагаа хуваалцах ёстой. Тэрбээр энэ асуудлаар Пригожинтой хэлэлцээ хийхийг Хренинд даалгасан байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт “Вагнер”-ын эхлүүлсэн бослогыг зогсоохын тулд Пригожинийг Беларусь руу явуулах тохиролцоонд Лукашенкогийн зуучлалаар хүрсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Пригожин Беларусьт ирснийг Лукашенко баталжээ |
2026-10-26 15:57:28
2026-10-26 12:14:14
2026-10-26 11:26:22
2026-10-26 16:08:24
2026-10-26 15:57:28
"Цайны цаг" гэж олноороо зогсож, иргэдэд чирэгдэл учруулсан жолоочдыг торгож, сануулга өглөө
2026-10-26 15:33:11
2026-10-26 15:13:42
2026-10-26 12:14:14
2026-10-26 11:35:20
2026-10-26 11:26:22
2026-10-26 11:07:04
2026-10-26 10:36:29
2026-10-26 09:59:14
Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа
2026-10-26 09:44:19
Нөмрөгийн түймрийн хохирлыг тогтооход нисдэг тэрэг ашиглах хүсэлт гаргажээ
2026-10-26 09:12:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн, ялимгүй цастай
2026-10-26 07:18:30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-10-26 07:17:04