НЕЕДХАМ. /IDC/. Өмсөх, зүүх зориулалттай төхөөрөмжүүдийн нийт нийлүүлэлт 2023 онд 2.4 хувиар өсөж, 504.1 сая нэгж болно гэж судалгааны "International Data Corporation" байгууллага таамаглаж байна.
Өнгөрсөн жил тус зах зээл нь түүхэндээ анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан хэдий ч, ойрын жилүүдэд тогтвортой өснө гэж судлаачид үзэж байна гэж “IDC”-ийн хэвлэлийн мэдээнд онцлон тэмдэглэжээ. Тодруулбал, 2022-2027 оны хугацаанд борлуулалтын жилийн дундаж өсөлт 5 хувь байх төлөвтэй байна.
"Макро эдийн засгийн өнөөгийн асуудлуудыг үл харгалзан өмсөх, зүүх зориулалттай төхөөрөмжүүдийн эрэлт хэрэгцээ нь зах зээлийг дахин өсгөнө" гэж “IDC”-ийн энэ төхөөрөмжийн зах зээлийн судалгааны багийн захирал Рамон Ламас хэлжээ.
Ийм төхөөрөмжүүдийн дунд чихэвч зах зээлийн хамгийн том бүтээгдэхүүн хэвээр байх аж. 2020-2021 онд чихэвч худалдан авсан хэрэглэгчид чихэвчээ сольж шинээр худалдан авах тул энэ нь борлуулалтыг өсгөх хүчин зүйлсийн нэг болно.
Түүнчлэн, хэрэглэгчид ухаалаг бугуйвчнаас “ухаалаг цагийг” илүүд үзэх эсвэл хуучин цагаа илүү дэвшилтэт цагны хувилбараар солих тусам "ухаалаг цагны" борлуулалтын өсөлт нь зах зээлийн нийт өсөлтөөс давна. Гэсэн хэдий ч, ухаалаг бугуйвч хэрэглээнээс бүрэн алга болно гэж судлаачид үзэхгүй байна. Учир нь эдгээр төхөөрөмж нь илүү энгийн шийдлийг хайж буй хэрэглэгчдийг татсан хэвээр байна гэж “IDC” тайландаа тэмдэглэжээ. Ухаалаг хувцас, бөгж, нүдний шил зэрэг өмсөж, зүүх боломжтой бусад бүх төрлийн төхөөрөмжүүдийн худалдаа мөн өсөлттэй байх хэдий ч хамаагүй бага суурь үзүүлэлтээс эхэлнэ гэж шинжээчид үзэж байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Өмсөх, зүүх зориулалттай төхөөрөмжийн зах зээл өснө гэж таамаглаж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03