Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хил давсантай холбогдуулан Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн концесс, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 49 хувь, "Хөтөл цемент шохой" ХК-ийн хувьчлалтай холбоотой эрүүгийн хэрэгт холбогдож, яллагдаж байгаа Д.Эрдэнэбилэг нь оргон зайлж хил давжээ.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч "2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр АТГ-аас Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 2 дугаар сарын 9-нд түүнийг удаан хугацаагаар Сингапур улсад эмчлүүлнэ хэмээн хилийн хориг цуцлах хүсэлт түүний өмгөөлөгч тавьсныг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу бидэнд мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх 3 тэрбум төгрөгийн барьцаа аваад явуулсан. Харамсалтай нь Д.Эрдэнэбилэг 14 хоногийн хугацаагаар явсан ч өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй.
Түүнийг явсны дараа 4 дүгээр сард хэргийг прокурорын байгууллагаас буцаагаад АТГ-т ирүүлсэн. Үндэслэл нь хэргийн яллагдагч Д.Эрдэнэбилэг Монголд байхгүй учир хэргийг буцааж байна гэсэн. Шүүх, прокурор өөрсдөө хил гаргаж явуулчхаад буцаагаад өгсөн. Энэ хэрэг хэзээ шийдэгдэх нь ойлгомжгүй болж байна.
Бид шүүхээр шийдвэр гаргаж Д.Эрдэнэбилэгийг хил гаргасан, хэрэг АТГ-т буцсан зэргийг бүүр сүүлд нь зургаадугаар сарын сүүлээр мэдэж байна. Энэ яллагдагчийг Монгол улстай ялтан шилжүүлэхт гэрээ байхгүй Сингапур улс руу гаргасан байна. Д.Эрдэнэбилэгийн холбогдох хэрэг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-д 2.8 их наяд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т 4 ихнаяд төгрөг, "Хөтөл цемент шохой" ХК-д 300 тэрбум гээд нийт 7 ихнаяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбум төгрөгийн барьцаа авсан байгаа юм. Үүнийг бид шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж хардаж байгаа учраас өнөөдөр АТГ-т 3 төрлийн хүсэлт гаргаж байна.
Нэгдүгээрт, тус хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийг шалгаж өгөх. Хүнд өвчтэй жирийн иргэдийн хэрэг дээр ийм шийдвэр гаргадаггүй байж Д.Эрдэнэбилэгийн холбогдсон 3 хэрэгт ийм шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн хэмээн хардаж байгаа юм.
Хоёрдугаарт, тус хэрэг нь зөвхөн Д.Эрдэнэбилэгтэй холбоотой биш, 21 холбогдогч, 2 хуулийн этгээдтэй юм. Бусад 21 хүнийг ийм байдлаар явуулчихсан юм биш биз дээ. Болор, Эрдэнэбат, Пүрэвтүвшин, Орхон, Шижир, Сугар, Энхбат зэрэг хүмүүст ямар арга хэмжээ авсан талаарх мэдээллийг өгөхийг шаардаж байна.
Гуравдугаарт, хэрэг шалгагдаж байх хугацаанд эдгээр 3 үйлдвэртэй холбоотой хохирлууд өсч байна. Өсөн нэмэгдэж байгаа хохирлуудын талаарх мэдээллийг өгч, үүнийг нэмэгдүүлж шалгаж Засгийн газрын хохиролд тооцож өгөх хүсэлтийг гаргаж байна." гэлээ.
| Д.Эрдэнэбилэгээс 3 тэрбум төгрөгийн барьцаа аван Сингапур улс руу хил давах зөвшөөрөл олгосон шүүгчийг шалгуулна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03