Нүүрсний сонсгол гацсан. Дагаад нүүрсний хулгай ч гацаанд ороод байв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны зургадугаар сарын 16-нд “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, гацаад байсан асуудлуудыг хөдөлгөсөн юм. Тэрбээр захирамждаа “...Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсугай” гэсэн.
Энэхүү ажлын хэсгийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг оруулжээ.
Тэдэнд нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын хяналтын сонсголын бэлтгэлийг базааж, 2023 оны долдугаар сарын 1-ний дотор танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан юм. Энэ ажлын хэсэг ажилдаа ороод 10 хонолоо. Тэгвэл ажлын хэсгүүдтэй холбоотой ойлголтын зөрүү, үүнд дөрөөлсөн төөрөгдөл олон нийтийн дунд бий болоод байна. Нүүрсний сонсгол, алсуураа нүүрсний хулгайн асуудлыг гацаах сонирхол бүхий улстөрчид үүнийг өрдөж буй нь ажиглагдлаа.
Тодруулбал, энэ хэд хоногт “...Х.Нямбаатарын Түр хороо нүүрсний сонсголын бэлтгэлийг базааж, Г.Ганболдын Түр хороо зохион байгуулна” гэсэн мэдээлэл тарав. Х.Нямбаатарыг томилсноор Г.Ганболд “сэрсэн” бололтой.
Уг нь олон нийтийн зүгээс Г.Ганболдын ахалсан Түр хороог “...Нүүрсний сонсголоо хийгээч ээ” гэж мөн ч удаан, бас олон удаа шаардсан, хүссэн. Гэвч хөдлөөгүй. Хоёр “бүрэн эрх”-ийн хугацааг дуусгасан. Тэгээд ч Г.Ганболдын Түр хороо 2022 оны зургадугаар сарын 10-нд хилийн боомтуудын нэвтрүүлэх чадвар, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагууд, компаниуд, хил хяналтын бүсийн үйл ажиллагаа, нүүрс тээвэр логистикийн нэвтрүүлэх чадвар түүний өсөлт, экспортоор гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт, чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа эрх зүйн орчны уялдааг шалгах зэрэг найман үндсэн асуудлаар байгуулагдасан.
Өөрөөр хэлбэл, энэ Түр хороо нь УИХ-ын хяналтын сонсголыг явуулах боломжгүй юм байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, тусад нь бие даасан хяналтын сонсгол явуулах Түр хороо, нэгж байгуулахаар болжээ.
Уг нэгж нь дараах хүрээгээр хяналт шалгалтынхаа хүрээ хязгаарыг тогтоож, хяналт, шалгалт нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулах санал дүгнэлтийг өнөө маргаашгүй эцэслэн шийдвэрлэх аж. Тодруулбал, Х.Нямбаатар ч юм уу, тус ажлын хэсгийн хэн нэгэн гишүүн Түр хороо байгуулах саналыг гишүүний бланк дээрээ гаргана. Ингээд 19 гишүүний гарын үсэг цуглуулаад, саналаа УИХ-ын даргад өгнө. Тэр дагуу сонсгол хийх Түр хороо байгуулагдана. УИХ-ын Хяналт шалгалтын хуулиар зөвхөн Түр хороо л уг сонсголыг хийх ёстой. Учир нь ийм аж. Харин Г.Ганболдын Түр хорооны тайланг ойрын үед сонсоод татан буулгах юм байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Нүүрсний сонсголыг Х.Нямбаатарт “атгуулсан” нь Г.Ганболдыг “сэрээчихэв” үү?! |
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36