УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч О.Батхүү, ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга нар англи хэл болон малчдын даатгалын асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэр ХҮН намын УЗ-ийн гишүүн, Q Education Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Алтансор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Боловсролын ерөнхий хуулийн төсөлд англи хэлийг тэргүүлэгч гадаад хэл байлгана гэдэг чухал заалт байсан. Гэтэл гадаад хэлийг боловсролын сургалтын байгууллага хөтөлбөрөөрөө зохицуулна гэдэг заалтаар сольж Байнгын хорооны хурал дээр дэмжигдээгүй асуудал олон нийтийн дунд нэлээд яригдаж байна. Энэ талаар байр сууриа илэрхийлье.
Боловсролын өөрчлөлтийг БШУЯ болон боловсролын сургалтын байгууллага хийдэггүй. Улс үндэстэн даяараа боловсролын шинэчлэлийг хамтарч хийдэг. Хууль эрх зүйн орчин бүрдэж байж ТББ, хувийн хэвшил, олон улсын байгууллага зэрэг бүгд оролцож байж хийгддэг.
Англи хэлний сургалтыг хөтөлбөрөөр зохицуулна гэдэг үгээр БШУЯ халхлаад өнгөрчхөж байна. Багшийг бэлдэх, багшийн хөгжил, цалин хангамжийг нэмэгдүүлэх хөрс бүрдэгдэхгүй боллоо.
Англи хэлний багшийн нөөцийг бий болгох асуудлыг хуульчилж өгснөөр багшийг бэлдэх тогтолцоо бий болох юм. Хөтөлбөрөөр зохицуулна гэдэг заалтаар асуудал шийдэгдэхгүй.
Хүүхдэд бага наснаас нь англи хэл заахаар үндэсний дархлаа, монгол хэл, соёлоо алдах аюул нүүрлэж байна хэмээн тайлбарлаж байгаа. Англи хэлийг гуравдугаар ангиас заах асуудал яригдаж буй. 1, 2 дугаар ангидаа монгол хэлээ үзчихсэн хүүхдүүдэд долоо хоногт гурван цаг англи хэлийг заана. Нэг жилд хүүхэд 108-хан цаг англи хэл үзнэ. Олон улсын жишгээр 120 цаг англи хэлийг үзэж байж нэг түвшин ахидаг. Гуравдугаар ангиас англи хэлийг заах юм бол хүүхэд 9 дүгээр ангиа ахисан дунд түвшний мэдлэгтэй болж төгсөнө. Ахлах ангидаа гүнзгий түвшин, бусад олон улсын шалгалтад бэлдэх нөхцөл боломж нь бүрдэх юм. Тэгэхээр хувийн болон олон улсын ялгааг арилгахад англи хэлийг тэргүүлэгч хэл болгож заана гэдэг заалт маш чухал байсан юм. Үүнийг дэмжихгүй байна гэхээр өөр харах зүйл заалт хуулийн төсөлд алга.
Шинжлэх ухааны мэдээллүүд англи хэл дээр гарч байна. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Швед, Дани улс хамгийн багадаа гурван гадаад хэлийг бага ангид нь зааж эхэлдэг. Энэ нь өрсөлдөх чадваруудыг нэмэгдүүлдэг.
Англи хэлийг бага ангиас нь оруулах зүйл заалтыг хуульд оруулаасай гэдэг байр суурьтай байна" хэмээн ярилаа.
| Ц.Алтансор: Гуравдугаар ангиас англи хэлийг заавал хүүхэд есдүгээр ангиа ахисан дунд түвшний мэдлэгтэй төгсөн |
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36