УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Гаалийн тариф, татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлд цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх талаар тусгажээ.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Газад шилжихгүй бол бид нүүрсээ түлэхээс өөр арга байхгүй. Худлаа ярьж, ард түмэнд боломжгүй зүйл амлахаа болъё гэж бодож байгаа. Өмнөх долоо хоног ОХУ-д ажиллаад ирлээ.
Монголоор дамжуулан тавигдах хийн хоолойн асуудлаар тодорхой хэмжээний мэдээлэл авсан. ОХУ, БНХАУ хоёр хоорондоо хэлэлцээ хийж байгаа юм байна. Хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд гэрээг энэ ондоо багтаан хийж магадгүй. Ингэсэн тохиолдолд 2024 онд багтааж газын хоолой барих ажлыг эхлүүлнэ. 5,800 километр хоолойг барьж байгуулахад хамгийн багадаа дөрвөн жил орчим хугацаа зарцуулна. Тэгэхээр манай улс 2029 оноос нааш хямд газтай болохгүй.
Дулаан болон цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаа учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Гаалийн тариф, татварын тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Ойролцоогоор 200 айлын янданг нийлүүлээд нэг дулааны цахилгаан станц байлгах бодлогыг яам баримталж байгаа.
Энэ онд хагас коксын үйлдвэрт Багануурт барих судалгааг хийж, Засгийн газраар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Ингэвэл дэгдэмхий 12 хувиас доош бууна. Багануурын нүүрсэнд энэ 42-46 тоо байгаа. Утааны хэмжээг багасгах тухай л ярьж байна. 200 айлын янданг нэгтгээд нэг дулааны станц руу оруулбал агаар мандалд цацруулах хорт хийн хэмжээ 10 дахин буурна. Огт утаагүй болгох асуудал байхгүй. Дийлэхгүй" хэмээв.
| Б.Чойжилсүрэн: Улаанбаатарыг утаагүй болж дийлэхгүй |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02