Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны зургаадугаар сарын 20-ны хуралдаанаар боловсролын ерөнхий хуулийн талаар хэлэлцсэн юм.
Энэ үеэр англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заахыг гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй байна.
Уг асуудлын хүрээнд Боловсрол шинжлэх ухаан (БШУ)-ны сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Англи хэл бол Монгол Улсын гадаад үндсэн хэл байна. Үүнээсээ нэг алхам ч ухарч болохгүй.
Өнгөрсөн хугацаанд засгийн газар солигдож, боловсролын сайдаар ирсэн бүхэн хөтөлбөрийн шинэчлэл зарладаг нь алдаа байсан.
Өнөөдөр бидний баталж, эцсийн хэлэлцүүлэг хийж байгаа энэ хууль бол цаашдаа нэг боловсролын хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжихэд хамгийн багадаа 10-12 жилийн циклтэй байдаг баталгааг хийж өгч байгаа юм.
Аль хичээлийг хэдэн цагаар, хэддүгээр ангиас заах вэ гэдэг нь цэвэр сургалтын хөтөлбөрийн асуудал. Тиймээс шинэ хуулийн дагуу хийж байгаа хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд хамгийн гол гадаад хэл бол англи хэл байна" гэв.
Төрийн өмчийн сургууль төгсөж байгаа 2,000 гаруй хүүхэд олон улсын TOEFL, IELTS-н шалгалтад тэнцэж ЭЕШ-ын шалгалтаа дүйцүүлжээ.
Дээрх явдал нь маш том дэвшил гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцолж байв.
Үргэлжлүүлэн тэрбээр хот, хөдөө, төр, хувийн сургуулиудын ялгааг арилгах талаар "Англи хэл зааж байгаа багш нарын ур чадвар, арга зүй, шинэ технологийн асуудлыг өөрчилж, шинэчлэхгүйгээр хот, хөдөө, төр, хувийн сургуулийн ялгааг арилгана гэж байхгүй.
Хот, хөдөө, төр хувийн сургуулиудын хамгийн том ялгаа нь хэл нь дээр л гарч байна. Хаана сурч, амьдарч байгаагаас үл шалтгаалж хүүхэд бүрд энэ боломжийг олгох ёстой. Тэр тусмаа аль болох эрт наснаас нь. Энэ бодлогоосоо монгол улсын засгийн газар нэг ч алхам ухраагүй.
Цаашдаа англи хэлийг гуравдугаар ангиас нь эхэлж заана гэдэг дээр хүн болгон ойлголттой байгаа. Түүнээс хуулийн нэр томьёог засах, нэг заалтыг нөгөө заалтаар нь солихоос болж хүүхдийн англи хэл сурах боломжийг хулгайлж байгаа юм шиг хариуцлагагүй үг, үйлдэл хийж болохгүй" хэмээв.
Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхлэн заахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар, Н.Учрал, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нарын есөн гишүүн дэмжээгүй бол П.Анужин, Г.Дамдинням, Ч.Ундрам нар дэмжжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал нь боловсролын салбар дахь үйл ажиллагаанаас орлого олдог учир УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.10-т заасны дагуу энэ тухайгаа хуралдаан даргалагчид мэдэгдэж, Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх санал хураалтад оролцохгүй байх
| Л.Энх-Амгалан: Хуулийн нэг заалтыг засах, солихоос болж хүүхдийн англи хэл сурах боломжийг хулгайлж байгаа юм шиг хариуцлагагүй үг, үйлдэл хийж болохгүй |
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:00:52
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22
ДЭМБ: Нипах вирус тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй
2026-01-27 14:28:26
2026-01-27 14:14:35
Шадар сайд хавдартай иргэний бүх зардлыг гаргаж, БНСУ-д хагалгаанд оруулжээ
2026-01-27 14:01:24
2026-01-27 13:57:01
2026-01-27 12:38:12
ДҮТ: Нэгдсэн сүлжээ 300 МВт-ын дутагдалд орсон учраас хэрэглээг хязгаарлах шаардлагатай
2026-01-27 11:46:23
2026-01-27 11:36:44
“Нүцгэн видео дуудлага хийвэл мөнгө өгнө” гээд бичлэг хийж сүрдүүлжээ
2026-01-27 10:33:07
2026-01-27 10:16:04
2026-01-27 10:06:36
2026-01-27 09:44:37
2026-01-27 09:38:18
Өнөөдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн
2026-01-27 07:54:39