2023 оны зургаадугаар сарын 18-ны Ням гарагт 17 аймаг, 30 сум, нийслэлийн нэг дүүрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт явагдсан юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр тойрогт явагдсан нөхөн сонгуулийн санал хураалтын дүнгийн талаар тус дүүргийн сонгуулийн хорооны дарга В.Гомбодоржоос тодрууллаа.
- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр тойрогт өмнө нь сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нас барсан учир уг тойрогт нөхөн сонгууль явагдсан юм.
Нийт бүртгэлтэй сонгогчдын тоо 2,787. Үүнээс түр хасав тэмдэглэгээтэй 518 сонгогч байсан. Санал өгсөн хүний тоо 778 буюу 27.92%-тай байлаа.
МАН-аас нэр дэвшигч Ц.Гүенбат 404 сонгогчийн санал буюу 51.93%
АН-аас нэр дэвшигч С.Баатархүү 252 сонгогчийн санал буюу 32.39%
ХҮН намаас нэр дэвшигч Т.Булганмаа 98 сонгогчийн санал буюу 12.60%
Иргэний Зориг Ногоон Намаас нэр дэвшигч Л.Алтанхуяг 19 сонгогч буюу 2.44%-ийн санал авсан.
Саналын хуудас огт тэмдэглээгүй таван хуудас /0.64%/ байсан урьдчилсан дүн мэдээ гарлаа.
Дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд ирцийн босго тавигдаагүй учир хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулсан гэж ойлгож болно.
Одоо дүүргийн сонгуулийн хорооны тогтоол албажиж гарна. Сонгууль явагдсанаас хойш долоо хоногийн дотор НИТХ-д өргөн барих ёстой.
Сонгуулийн урьдчилсан дүнг нийслэлийн сонгуулийн хороо СЕХ-нд өгсөн байгаа.
Нөхөн сонгуулиар сонгогдсон хүн 2024 оны сонгууль хүртэл ажиллана.
- Ням гарагт болсон нөхөн сонгуулийн санал хураалтын үеэр ямар нэгэн зөрчил гарсан уу?
- МАН-ын төлөөлөгч санал авах байрын ойролцоо иргэдтэй уулзаж, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл рүү заагаад хүмүүсийг цуглуулаад байна гэсэн гомдол АН-аас гарсан. Уг гомдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, таслан зогсоосон. Өөр ноцтой зөрчил гараагүй.
| В.Гомбодорж: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ц.Гүенбат хамгийн их буюу 52%-ийн санал авсан |
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36