ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын стратегийн орд газарт хэсэг бүлэг цөөн хүн, хэдэн компани эрх мэдэл, улс төр, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг хангаж чадахгүй байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг тухайн үеийн Засгийн газар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн гэх эрүүгийн хэрэгт нийт дөрвөн их наяд төгрөгийн хохирол нэхэмжилжээ. Б.Шинэбаатар нарын найман иргэний нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь 1,9 тэрбум төгрөгийн хохирлыг тус үйлдвэрээс нэхэмжилсэн байдалтай байна. Эдгээр асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэвээр байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар мэдээллээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан байдаг ч үүргээ биелүүлэлгүй тус үйлдвэрт гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй, төмөр зам, авто зам зэрэг ажлыг төрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн зэрэг асуудал үүссэн учраас төр буцаан авсан. Төр буцаан авснаар, он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргасан, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан” гэж мэдээллээ. Тус үйлдвэрт ТӨБЗГ-аас явуулсан хяналт шалгалтаар 1,2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна.
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК нь 392 тэрбум 86 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж, шүүх хурал нь удаа дараа хойшилсон талаар тус компанийн Бизнес удирдлагын газрын дарга Л.Нямбаяр мэдээллээ. 2011 онд хуурай аргаар цемент үйлдвэрлэхээр төрөөс хөрөнгө оруулалт татаж хувийн хэвшлийнхнийг оруулсан ч илтэд хууль зөрчин бусдад давуу байдал олгон хувьчлуулсан талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл онцлов.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа ч мэдээлэлд ойр, улс төр, эрх мэдлийн давуу байдлаараа ард түмний өмчид халдсан бол эвлэрэхгүй гэдэг байр суурь илэрхийлэв. Монголын ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадахгүй байгааг нарийн судалж, эдгээр компанид үүсээд байгаа маргаантай асуудлуудыг яаралтай шийдвэрлэн, асуудал хаана гацаад байгаа талаар мэдээлэл өгөхийг үүрэг болголоо. Мөн эдгээр үйлдвэрт ажиллаж бодит байдалтай танилцахаа мэдэгдлээ.
| Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт”-ийн удирдлагуудтай уулзав |
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
2025-12-15 09:32:08
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43