Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны 19 дэх удаагийн олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өчигдөр /2023.06.19/ болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.
Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Нэгдсэн үндэстний байгууллага, дэлхийн улс орнуудтай найрсаг, хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлсээр байгааг онцлов.
Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2002 оноос хойш 21000 гаруй цэргийн алба хаагчаа дэлхийн гурван тивд энхийг дэмжих 20 ажиллагаанд оролцуулаад байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн жил НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор бүс нутагтаа анх удаа эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулсан.
Тус сургууль нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Ази-Номхон далайн бүс нутаг дахь энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх таван том арга хэмжээний нэг болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тэмдэглэв.
Энэ удаагийн сургуульд Бүгд Найрамдах Лаос Ард Улс анх удаа, Бүгд Найрамдах Турк Улс бүрэн бүрэлдэхүүнтэйгээр, нийт 26 орноос оролцож байна.
Бүс нутагтаа томоохонд тооцогдох “Хааны эрэлд” сургууль бодлого, төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэх мянган мянган чадварлаг энхийг сахиулагчийг сургаж бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.
Тэрээр энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдад амжилт хүслээ.
| “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02