Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгон, хяналтын талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрх, улсын байцаагчийн эрх, үүрэг, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоход бүрдүүлэх баримт бичиг, тавих шаардлагыг тусган боловсруулжээ. Мөн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодекст нийцүүлэн хуульд хэрэглэсэн зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн хуулийн төсөлд тусгасан байна.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
УИХ-аас 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 11.5-д олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгохоор заасантай нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тодруулбал, цаашид “олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-г мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгож байх зохицуулалтыг тусгажээ.
Мөн гаалийн болон мэргэжлийн байгууллагын дундын мэдээллийн цахим санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, мэдээлэл дамжуулах, хэрэглэхтэй холбоотой зохицуулалт, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой төрийн байгууллагуудын эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бичил биетний хувьсал, олон улсын худалдаанд тавигдаж буй хориг, шинээр болон дахин сэргэж буй хил дамнан тархах эрсдэлтэй өвчнүүдийн дэгдэлт нэмэгдэж, амьтнаас хүнд халдварладаг 1,500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувийг нь зооноз өвчин эзэлж, жил бүр 4-5 халдварт өвчин шинээр бүртгэгдэж байгаагаас 75-80 хувь нь амьтнаас хүнд халдварлаж байгааг судалгаагаар тогтоогджээ.
Иймд мал сүргээ гоц халдварт, халдварт, шимэгч өвчнөөс, ялангуяа нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван байдлыг олон улсад баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлж, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын жагсаалтад мал эмнэлгийн албыг нэмэх шаардлага үүссэн байна.
Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 12/09 дугаар зөвлөмжөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба”-ыг нэмэхийг Монгол Улсын Их Хуралд зөвлөмж болгосон. Иймд дээрх агуулга бүхий нэмэлтийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд оруулахаар хуулийн төслийг боловсруулсан байна.
| Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллага олгох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн мэдүүллээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02