Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар зарим эцэг, эхийн төлөөлөл АТГ-т хандахаар болжээ.
Дэлхийн шилдэг 50 их сургуульд тэнцсэн ч БЗС-гийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа асуудал болон тус сангаас зээл олгох журмыг зөрчиж сонгон шалгаруулж буй талаар зарим сурагч болон эцэг, эхийн төлөөлөл Авлигатай Тэмцэх Газрын гадна мэдээлэл өгсөн юм.
Сурагч Б.Энхжин "Миний хувьд дэлхийд топ 18-д ордог Торонтогийн их сургуульд тэнцсэн. Дөрвөн жилийн нийт 112,000 канад долларын тэтгэлэг. Жилдээ 28,000 доллар буюу 50 хувиа авсан гэсэн үг.
Эцэг, эхчүүдийн тавьж буй гол асуудал нь БЗС-гаас зээл авах журамтай холбоотой. Тус журамд дэлхийн топ сургуульд тэнцэж, 50 буюу түүнээс дээш тэтгэлэг авсан байх ёстой гэж заасан.
Гэтэл гадаадын топ сургуулиудаас тэтгэлэг авсан хүүхэд бараг байгаагүй гэх асуудал бий. Үүнийг шалгаж өгөх хүсэлтийг найман оюутны эцэг, эхийн төлөөлөл АТГ-т гаргаж байна. Одоогоор 100 хүн БЗС-гийн зээлд шалгарснаас найман сурагчийн эцэг, эх энд ирсэн байна" гэлээ.
Иргэн М.Оюунцэцэг "Засгийн газрын хуралдааны 25 дугаар тэмдэглэл гарсан байдаг. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сарын 14-нд батлагдсан 346 дугаар тогтоол дээр БЗС-гаас зээл авах тодорхой шалгуур, үзүүлэлтийг тусгасан.
Эцэг, эхчүүдийг бухимдуулж буй хамгийн гол асуудал бол Засгийн газраас холбогдох хууль, журам гаргадаг. Гэвч БЗС-гийн Ажлын хэсгийнхэн энэхүү ажлыг завхруулж, хууль журмаа огт мөрдөхгүй байна.
Боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам гэж бий.
Тус журмын 2.1.17-д БЗС-гаас зээл авах суурь шалгуур, үзүүлэлтийг тусгасан байдаг. Тодруулбал
Гэтэл дээрх заалтуудыг огт мөрдөөгүй.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт эцэг, эхчүүд өөрсдөө шаардаж, эхний шалгаруулалтынхаа дүн мэдээг авсан. Үүнийг харахад ихэнх хүүхэд тэтгэлэггүй байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн топ сургуулиудаас тэтгэлэг аваагүй.
Тэтгэлэггүй хүмүүс БЗС-гийн суурь шалгуур үзүүлэлтийг яаж хангаад зээлд хамрагдсаныг ойлгохгүй байгаа учраас үүнийг шалгуулах хүсэлт гаргаж байгаа. Иймд гадаадын зээл, тэтгэлэг хариуцсан Ажлын хэсгийнхний ажил хэрхэн яаж явагддагийг АТГ-т шалгуулна.
Дээр дурдсанчлан суурь шалгуур үзүүлэлт нь дэлхийн топ 50 сургуульд тэнцсэн эсхүл элсэн суралцаж байгаа гэж заасан. Мөн 50-аас дээш хувийн тэтгэлэг авсан тохиолдолд зээл олгоно. Эдгээр шалгуур үзүүлэлтийг эхлээд давснаар нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн байх ёстой.
Гэтэл аль хэдийн хоёрдугаар шат буюу ярилцлагын шат болчихсон. Тиймээс хуудуутай байж болзошгүй гэж үзэж байна" хэмээн хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Уг нь дэлхийн топ сургуулиас 50 болон үүнээс хувиас дээш тэтгэлэг авчихсан хүүхдүүд оролцоно гэх өгүүлбэр журамд бий. Гэтэл энэ журмаа хангаагүй байна. Одоог хүртэл хангахгүй явж байна. Суурь шаардлага хангах нь чухал.
Жишээлбэл манай хүүхэд дэлхийд эрэмбээрээ 18-д багтдаг сургуулиас 74.4 хувийн тэтгэлэг авсан. Бидний хувьд үлдсэн 25 хувийг нь БЗС-гаас авъя гэж хүсээд явж байгаа. Гадаадад эрэмбээрээ 18-д жагсдаг их, дээд сургуулиас 74.4 хувийн тэтгэлэг авна гэдэг бол дөнгөж 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд том даваа.
Хүүхэд насаа ерөөсөө л хичээлээ хийж өнгөрөөсөн. Гэтэл үнэнч шударгаар явсан хүмүүс нь зээлээ авч чадахгүйд хүрэх асуудал бий болоод байна.
Дэлхийн топ сургуулиудаас тэтгэлэг авсан найман оюутны эцэг, эх АТГ-т хандаж байгаа. Гэтэл бусад тэтгэлэг авсан хүмүүс нь хаана байгаа юм бэ. Өглөөний 08:00-13:00 цаг хүртэл наймуулаа сууж байгаа юм" гэлээ.
Дэлхийн шилдэг сургуулиудаас тэтгэлэг авсан найман оюутны эцэг, эх Боловсролын зээлийн сангийн асуудлаар АТГ-т хандлаа |
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:14:48
2025-02-05 09:57:29
2025-02-05 19:28:23
2025-02-05 17:42:50
2025-02-05 17:13:43
2025-02-05 16:57:38
2025-02-05 16:30:46
2025-02-05 16:29:55
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:49:26
2025-02-05 15:37:16
2025-02-05 15:26:54
2025-02-05 15:14:48
2025-02-05 14:56:03
2025-02-05 14:51:35
2025-02-05 13:42:30
2025-02-05 13:37:43
2025-02-05 12:57:01
2025-02-05 12:52:28
2025-02-05 12:32:14
2025-02-05 12:12:41
2025-02-05 11:56:44
2025-02-05 11:55:38
2025-02-05 11:50:47
2025-02-05 11:47:59
2025-02-05 11:28:10
2025-02-05 11:16:30
2025-02-05 11:13:20
2025-02-05 10:39:25
2025-02-05 10:24:35
2025-02-05 10:02:31
2025-02-05 09:57:29
2025-02-05 09:53:09
2025-02-05 09:48:05
2025-02-05 09:32:19
2025-02-05 09:10:39
2025-02-05 08:20:16
2025-02-05 08:02:26
2025-02-05 07:59:57