Нүүрсний хулгайн асуудлаар хяналтын сонсголыг товлон зарлах, зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг энэ сарын 16-нд байгуулагджээ. Тодруулбал ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлахаар болсон байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулна. Уг сонсголыг Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо хийнэ. Хяналт шалгалтын хуулиар зөвхөн түр хороо сонсгол хийдэг. Гурван төрлийн сонсгол бий, манайхан андуураад байж магадгүй. Нүүрстэй холбоотой асуудлаар иргэдээс гарч байгаа саналыг ерөнхийд нь сонсдог сонсголыг ерөнхий сонсгол гэдэг. Уг сонсголыг өнгөрсөн 12 дугаар сард хийчихсэн.
Одоо хийх гээд байгаа сонсгол нь Түр хорооноос зохион байгуулдаг нотлох баримтын сонсгол юм. Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо нэлээн хэдэн хянан шалгагч нарыг гаргаад нэг жил гаруй ажилласан. Тодорхой хэмжээнд нотлох баримтын сонсгол хийх нөхцөл бүрдсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагаас "Түр хорооны явуулах гэж буй нотлох баримтын сонсголоор мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон асуудал яригдах учир хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан.
Тухайлбал нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан ЭТТ компанийн захирлаар ажиллаж байсан хүнийг сонсголд оролцуулахгүй гэж байгаа. Хуулийн байгууллагын хүсэлтийн дагуу Түр хорооны сонсголыг хойшлуулаад байна.
Өнгөрсөн Баасан гарагт Х.Нямбаатар сайдаар ахлуулан байгуулсан ажлын хэсэг нь сонсгол хийх ажлын хэсэг биш. Сонсгол хийхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэл хангах, мөрдөн байцаалтын нууцад хамарч байгаа үе нь хэзээ дуусах асуудлаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах, санал бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг.
Тийм учраас Түр хороо сонсголоо зохион байгуулна, харин ажлын хэсэг нь сонсгол хийх бэлтгэлийг хангах ялгаатай гэдгийг хэлье" гэв.
| Д.Тогтохсүрэн: Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийхгүй |
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36