УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэргүүтэй ажлын хэсэг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусжээ. Тэд төслөө өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.
Шинээр боловсруулсан хуульд дараах таван онцлог өөрчлөлт оржээ. Үүнд:
-Сонгуулийг прропорциональ 38: мажоритар 38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна.
-Сонгуулийн зардлыг бууруулах тал дээр анхаарсан.
-Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.
-Намуудад УИХ-д суудал авах босгыг гурван хувь болгосон. 2012 онд холимог тогтолцоогоор сонгуульдахад босго таван хувь байв.
-Эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгана. Өмнөх хуулиар 20 хувь байсан.
Хуулийн төслийг Төсөл боловсруулах явцад Засгийн газраас 30 гаруй санал өгсөн. Тэдгээрээс жендерийн тэгш байдлыг хангах тал дээр гаргасан саналууд нь хуульд тусгалаа олсон гэнэ. Тодруулбал, шинэ хууль батлагдвал УИХ хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болох юм.
| Танилц: Өнөөдөр өргөн баригдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан таван өөрчлөлт |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44