Д.Амарбаясгалан дарга аа, албан тушаалтнуудын хууль бус томилгоог Төрийн банкнаас эхэлж тасалъя!
Хөгжлийн банк тойрсон булхай луйврын мэдээлэлд монголчуудын чих дөжрөөд байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан Түр хорооны нээлттэй сонсгол хэдэн өдрийн турш телевиз, сошиалаар шууд явсан учраас нарийн дэлгэрүүлээд ч яахав. Ямар боловч энэ сонсгол иргэдэд улстөрчдийн, бас өөрсдийгөө шударгын туйл гэгддэг бизнесмэнүүдийн үнэн нүүр царайг илчилж орхилоо. Бусдын боломжийг хэрхэн хулгайлж, төрийн мөнгийг яаж шамшигдуулдагийг бид мэдэж авав. Бас энэ сонсголын үеэр Төрийн банк тойрсон луйврын схемийг Т.Доржханд гишүүн зах зухаас нь ил болгосныг нарийвчлан судалж үзлээ. Юу гэхээр, Төрийн банк Хөгжлийн банкны Газар тариаланг дэмжих зээлийг дамжуулан олгосон бөгөөд 42 аж ахуйн нэгжид 10.4 тэрбум төгрөг олгосон юм байна. Энэ талаар Т.Доржханд гишүүн “Газар тариалангийн салбарт олгосон 93 төслийн зээлийн 42 нь Төрийн банкнаас гаргасан байна. Энэ нь уг салбарт олгогдсон зээлийн 43.2 хувь. Яагаад ингэж Төрийн банкнаар дамжуулаад явав гэдэг нь цаанаа хардлага төрүүлж байна. Төрийн банк бол төрийнх. Томилгоо нь төрөөс хийгддэг. Хөгжлийн банк ч бас төрийнх. Тэгэхээр дийлэнх санхүүжилт Төрийн банкнаар дамжуулна гэдэг цаана нь улстөрчдийн нөлөө, оролцоо байсан гэх хардлагыг төрүүлж байна. Хамгийн гол нь энэ сонсголд Төрийн банкны удирдлагууд яагаад ирсэнгүй вэ. Миний авсан мэдээллээр цагаан сарын өмнө Төрийн банк бүтцийн өөрчлөлт нэрээр дэд захирлууд томилсон гэсэн. Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн өмчит компаниуд дэд дарга, орлогч захиралгүй болсон. Ийм байхад буцаагаад томилсон сурагтай байна” гэсэн юм.
Т.Доржханд гишүүний энэ мэдэгдэл бол маш ноцтой. Төрийн хэмнэлтийн хуулийг гууль болгож байгаа гэсэн үг. Нөгөө талаас Төрийн банк бол олон нийтэд хувьцаа гаргаж, нээлттэй компани болсон. Таван хувийг нь иргэд мөнгөөрөө худалдаад авчихсан банк. Ийм байхад бүтцийн өөрчлөлт нэрээр Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, бас хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөсөрдүүлж байгаа нь цаанаа маш том ашиг сонирхол нуугдаж буйтай холбоотой юм. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэмнэлтийг төр өөрөөсөө эхлүүлэх ёстой гэсэн зарчим баримталж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагчийг ирэх сарын 6-ны дотор ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдээд байгаа. Гэтэл Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хоёрын дэвшүүлээд байгаа зарчмыг Төрийн банк түй ч гэхгүй зөрчиж байгаа нь ямар учиртай вэ?
Энэ асуудлыг нягталж үзлээ. Гэтэл үнэхээр Т.Доржханд гишүүний хэлсэнчлэн цагаан сарын өмнө Төрийн банкинд улстөрчид тавиулуудаа байршуулсан байх юм. Яг л чоно борооноор гэдэг шиг битүүний өдөр Төрийн банк бүтэцдээ өөрчлөлт оруулж, хоёр дэд захирал, нэг Газрын даргын томилгоог шууруулжээ. Хамгийн гол нь энэхүү томилгоонуудад Засгийн газрын гишүүд хуруугаа дүрсэн байгаа юм. Олон нийтийн компанийн гүйцэтгэх удирдлагад хууль зөрчиж томилгоо хийсэн нь ердөө л сайд нарын шахааны тавиулууд байснаас л болсон гэсэн үг. Бүр тодруулж хэлэхэд, Төрийн банкны Тэргүүн дэд захирлаар томилогдсон Д.Сугар нь Төрийн хэмнэлтийн хуулиар чөлөөлөгдөөд байсан хүн юм байна. Гэвч Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хүн гэгддэг учраас Д.Сугар энэ удаад Тэргүүн дэд захирал болж суга дэвшжээ. Мөн Дэд захирлаар томилогдсон Д.Баттулга нь Сангийн сайд Б.Жавхлангийн тавиул аж. Харин шинээр Төрийн банкинд Аж ахуй, аюулгүй байдлын газар гэж байгуулаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хүн гэгддэг О.Баасансүрэнг томилсон байна.
Ингэж л 5 хувиа олон нийтэд санал болгочихсон Төрийн банкинд төрийн сайд нар тавиулуудаа байршуулжээ. Энд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлээд байгаа зарчим, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хууль бусаар томилогдсон албан тушаалтнуудыг огцруулах тухай зарчим огт үйлчлэхгүй байна. Яагаад гэвэл хууль бус томилгооны ард танхимын сайд нар нь байна шүү дээ.
Төрийн банк бол Банкны тухай хуулиар олон нийтэд 20 хувиас санал болгох учиртай системийн банк. Одоогоор 5 хувийг нь иргэд эзэмшиж байгаа. Гэтэл энэ мэтээр хууль бус томилгоонууд яваад байгаа нөхцөлд Төрийн банкны дахиад зах зээлд гаргах 15 хувийн хувьцааг хэн авах вэ. Иргэд хөрөнгөө оруулж, хувьцаа эзэмшээд байдаг. Гэтэл сайд нар хүнээ байршуулж, шахаа хийгээд байдаг. Ийм нөхцөлд Төрийн банк түмнийх биш, сайд нарын түрийвчнийх л болно!!! Иймд албан тушаалтнуудын хууль бус томилгоог Төрийн банкнаас түрүүлж тасалж эхэлье, Д.Амарбаясгалан дарга аа!!!
Д.Амарбаясгалан дарга аа, албан тушаалтнуудын хууль бус томилгоог Төрийн банкнаас эхэлж тасалъя! |
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:14:48
2025-02-05 09:57:29
2025-02-05 19:28:23
2025-02-05 17:42:50
2025-02-05 17:13:43
2025-02-05 16:57:38
2025-02-05 16:30:46
2025-02-05 16:29:55
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:49:26
2025-02-05 15:37:16
2025-02-05 15:26:54
2025-02-05 15:14:48
2025-02-05 14:56:03
2025-02-05 14:51:35
2025-02-05 13:42:30
2025-02-05 13:37:43
2025-02-05 12:57:01
2025-02-05 12:52:28
2025-02-05 12:32:14
2025-02-05 12:12:41
2025-02-05 11:56:44
2025-02-05 11:55:38
2025-02-05 11:50:47
2025-02-05 11:47:59
2025-02-05 11:28:10
2025-02-05 11:16:30
2025-02-05 11:13:20
2025-02-05 10:39:25
2025-02-05 10:24:35
2025-02-05 10:02:31
2025-02-05 09:57:29
2025-02-05 09:53:09
2025-02-05 09:48:05
2025-02-05 09:32:19
2025-02-05 09:10:39
2025-02-05 08:20:16
2025-02-05 08:02:26
2025-02-05 07:59:57