Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрээр "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүрэг даалгавар өгсөн. АТГ-д шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүний нэр байна. Нийлээд 100 гаруй хүнийг эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улсуудад мэдэгдэх үүрэг өгсөн. Мөн Монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон.
Хоёрдугаарт, бидний хамгийн чухал асуудал хувийн хэвшлийг дэмжих, төрийн дарамт, хүнд суртлаас гаргах, хувийн сектор чөлөөтэй хөгжих юм. Тиймээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг эрүүгийн хуулинд тодотгож, хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлийг өгсөн.
Үүний хүрээнд дөрөвдүгээр сарын 2 дэх долоо хоногт багтааж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэг том өөрчлөлт нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлэхээр тусгасан. Шаардлагагүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байх, хүний эрхийг хангах, эрүүдэн шүүлгэхийн эсрэг эрх зүйн хамгаалалт тогтоох агуулгаар зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хуульд шинээр оруулахаар бэлтгэж байгаа" гэв.
| Х.Нямбаатар: Оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж, гадаад паспортыг хүчингүй болгоно |
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
2026-09-10 12:34:56
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
Баавгайтай таарвал 99 %-ийн чинжүүний концентрат бүхий шүршигчийг ашиглаарай
2026-09-10 16:39:16
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
2026-09-10 15:57:32
2026-09-10 12:34:56
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08