2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 72 693 хүүхэд байна. Үүний 38 538 нь нийслэлд үлдсэн нь хөдөө орон нутагт байгаа юм. Бүх хүүхдийг цэцрлэгт хамруулахын тулд 280 цэцэрлэг нэмж барих шаардлагатай ажээ.
Үүнтэй холбоотойгоор улс нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг гаргаж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр болсон байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр чуулганд мэдээлэл хийж, цэцэрлэг нэмж барих шаардлагатай байршлуудын талаар танилцуулга хийв.
Танилцуулгын үеэр сайд төрөөс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд олон талт арга хэлбэрээр ажиллахыг эрмэлзэж байгаа гээд орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авах талаар дуулгасан юм.
| Төр орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авна |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44