-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 9879 МАШИНЫ 1000 ГАРУЙД НЬ ГЭХЭД ТӨСВӨӨС 11 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА-
Монгол Улсын төр хэрэгцээндээ 9879 автомашин ашигладаг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос саяхан танилцуулж байсан. Тэгвэл төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани болон төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн ашиглалт, зардлын талаарх судалгааг гаргажээ. 9879 автомашины 1000 гаруйг нь судалгаанд хамруулахад 11 тэрбум төгрөг тьөсвөөс зарцуулдаг болох нь тодорсон байна. Дээрх судалгааны дүнд үндэслээд төрийн алба, төсөвт байгууллагад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилж байгаа талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл өгснийг хүргэж байна.
Тэрээр "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани болон төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн талаарх судалгааг гаргасан. Улмаар энэ асуудлыг зохицуулсан журам, Засгийн газрын тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Судалгаанд ойролцоогоор 1000 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан. Эдгээр машинтай холбоотойгоор жилд 11 тэрбум төгрөгийн зардал гардаг нь тогтоогдсон. Зардлыг ангилж үзвэл, жолооч нарын цалинд жилд дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байна. Сэлбэг хэрэгсэлд нэг тэрбум, даатгал, татварт гурав орчим тэрбум төгрөг гарч байгаа гэх судалгаа гарсан.

Энэ бол маш үрэлгэн зардал гэж бид үзэж байгаа. Төрийн өмчит компанийн гаргасан судалгаагаар нийт 10 орчим мянган тээврийн хэрэгсэл байна. Бид энэ долоо хоногт Засгийн газарт төслөө танилцуулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралд нэг журам, хоёр тогтоолын төсөл оруулахаар бэлтгэж байгаа. Тээврийн хэрэгслийг хэрэглэх журам уг нь байдаг. Уг журмыг шинэчлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, шинээр автомашин худалдаж авахад зүүн гар талдаа жолооны хүрдтэй, байгальд ээлтэй чиглэлийн автомашин худалдаж авах ёстой гэх журам оруулж байгаа. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед автомашин худалдаж авахгүй. Цаашдаа ямар зарчмаар ажиллах тал дээр анхаарч байна. Түүнчлэн том оврын автомашиныг хот суурин газар ашиглахгүй байх зохицуулалт хийж байгаа. Энэ жил 200 гаруй том оврын автомашиныг төвлөрүүлэхээр болсон. Эндээс ангилна. Бололцоотой тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулаад мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн хууль хяналтын байгууллага болон хөдөө орон нутагт хэрэглэж болох автомашиныг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Цаашдаа төрийн алба, төсөвт байгууллагад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилж байгаа. Машины тоо цөөрөхөөр жолоочийн тоо цөөрнө" гэлээ.
| ТӨРИЙН АЛБА ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫ АШИГЛАЛТ, ЗАРДЛЫН СТАНДАРТЫГ ШИНЭЧИЛНЭ |
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Шадар сайд хавдартай иргэний бүх зардлыг гаргаж, БНСУ-д хагалгаанд оруулжээ
2026-01-27 14:01:24
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22
ДЭМБ: Нипах вирус тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй
2026-01-27 14:28:26
2026-01-27 14:14:35
Шадар сайд хавдартай иргэний бүх зардлыг гаргаж, БНСУ-д хагалгаанд оруулжээ
2026-01-27 14:01:24
2026-01-27 13:57:01
2026-01-27 12:38:12
ДҮТ: Нэгдсэн сүлжээ 300 МВт-ын дутагдалд орсон учраас хэрэглээг хязгаарлах шаардлагатай
2026-01-27 11:46:23
2026-01-27 11:36:44
“Нүцгэн видео дуудлага хийвэл мөнгө өгнө” гээд бичлэг хийж сүрдүүлжээ
2026-01-27 10:33:07
2026-01-27 10:16:04
2026-01-27 10:06:36
2026-01-27 09:44:37
2026-01-27 09:38:18
Өнөөдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн
2026-01-27 07:54:39