ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!
Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд төлбөрийн “Visa” болон “Mastercard” систем тус улсын зах зээлээс 2022 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн 00.00 цагаас гарч байгаа тул ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар ирсэн иргэн та Монгол Улсын арилжааны банкны “Visa” болон “Mastercard” картын дансанд байршиж буй мөнгөө нэн даруй бэлнээр авахыг анхааруулж байна. Цаашид Монгол Улсаас болон өөр улсаас мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ болон бусад орны арилжааны банкнуудад хандаж олон улсын төлбөрийн “UnionPay” системд бэхлэгдсэн карт захиалан авахыг зөвлөж байна. Жич: ОХУ-ын банкнуудаас өмнө нь гаргасан “Visa” болон “Mastercard” картууд нь дотоодын буюу ОХУ доторх төлбөр тооцоонд хэвийн ажиллана хэмээн Оросын Төв банк мэдэгдэж байгаа билээ.
МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 2022 оны гуравдугаар сарын 07-ны өдөр
| ШУУРХАЙ МЭДЭЭ: ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-аас анхааруулга гаргалаа |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44