НҮБ-ын Ерөнхий Ассамблейд саяхан ОХУ Украинд халдан довтолсныг нэн даруй зогсоох асуудлаар санал хураалт болж өнгөрлөө. Санал хураалтад Ерөнхий Ассамблейн бүх 193 гишүүн оролцож, 141 нь дэмжиж, 35 улс түдгэлзлээ.
Хуралд 193 орны төлөөлөгч ирснээс 141 нь Москваг буруутгаж, 5 улс дэмжсэн байна. 35 орон түдгэлзэж, 12 орон санал асуулгад оролцохоос татгалзжээ.
Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, ОХУ л эсэргүүцсэн байна. Таамаглаж байсанчлан, БНХАУ, Энэтхэг улсууд түдгэлзсэн бол ОХУ-ын холбоотон болох Никарагуа, Куба улсууд түдгэлзсэн санал өгсөн нь гэнэтийн явдал болсон байна. Өнгөрсөн баасан гаригт Аюулгүйн зөвлөл дээр явагдсан төстэй тогтоолд татгалзсан санал өгч байсан Арабын нэгдсэн эмират улс энэ удаа дэмжиж санал өгчээ. Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлэв.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас Азербайжан, Туркменистан, Узбекистан санал асуулгад оролцохоос татгалзаж, Казахстан, Киргиз, Тажикистан түдгэлзжээ.
Энэхүү санал асуулгын цаад зорилго нь Украинд цэрэг оруулсан ОХУ-ын үйлдлийг буруутгаж, хориг тавих болон бусад шийтгэлийн бусад арга механизмыг хэрэгжүүлэхэд олон улсын дэмжлэгийг авах явдал юм.
| Монгол Улс Украины асуудалд түдгэлзсэн байр суурь илэрхийллээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44