-Монгол Улс өнөөдөр Украины асуудлаар байр сууриа илэрхийлнэ-
О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам өнөөдөр мэдэгдэл гаргаж, Украины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Энэ мэдэгдэл иргэдийн дургүйцлийг ихээр хүргэж байгаа бололтой. Гэвч үнэндээ бол буруутгах аргагүй юм. Харин ч тэдний байр суурийг барууны орнуудтай харилцаагаа хэвийн хадгалах боломж гэж харах үндэслэл бий.
Монгол Улс өнөөдөр хуралдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр байр сууриа албан ёсоор илэрхийлнэ. Бараг түдгэлзсэн байр суурь илэрхийлэх болов уу. Учир нь манай улс 2014 онд, ОХУ Крымыг өөртөө нэгтгэсний дараа болсон Ерөнхий Ассамблейн хурал дээр түдгэлзсэн байр суурь илэрхийлж байсан юм. Тэр үед Монгол Улс байр сууриа илэрхийлээгүй байхад Засгийн газрын сайд төдий Х.Баттулга "Крымын ард иргэдийн 95 хувь нь өөрсдөө хүссэн учир нэгдлийг буруутгах аргагүй" гэсэн утгатай ярилцлага өгч байв. Хоёр хөрштэй холбоотой асуудалд Монголын баримтлах байр суурь ерөөсөө энэ юм. Улс түдгэлзэнэ, бусад субьектүүд ялгаатай байр суурь илэрхийлж болно, чөлөөтэй. Өөр байх боломж үнэндээ байхгүй л дээ. Энэ удаа ч гэсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаас өмнө Ардчилсан нам мэдэгдэл гаргаж, Украиныг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ мэдэгдэл Өрнөдөд Монгол Улсын нэрийг авч гарах учиртай. Харин яг хурал дээрээ Монгол Улс түдгэлздэгээрээ түдгэлзэнэ. Яагаад гэвэл, ийм санал асуулга нь өнгөн дээрээ Крымын санал асуулга, ОХУ Украинд тусгай ажиллагаа явуулсан талаар гэх мэт нэртэй ч цаад зорилго нь АНУ болон барууны ертөнцийн орнууд ОХУ Украиныг эзлэн түрэмгийлсэн гэдгийг дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, буруутгаж, хориг тавих болон шийтгэлийн бусад арга механизмыг хэрэгжүүлэхэд олон улсын дэмжлэгийг авах явдал байдаг юм. Тиймээс ОХУ, Барууны ертөнцтэй аль, алинтай нь зузаан харилцаатай улсуудад өнөөдөр байр сууриа илэрхийлэхэд хэцүү л байгаа. Гэхдээ нэг бодлын хэцүү ч нөгөө бодлын амар. Ялангуяа шатах тослох материал, эрчим хүчний хувьд ОХУ-аас хамааралтай, гадаад харилцаандаа ”гуравдагч хөршийн бодлого” баримталдаг манай улсын хувьд шийдвэр гаргахад нэг талдаа амар байсан гэж болно. Бид хэрвээ Москваг буруутгавал шатахууны цорго шууд хаагдана. Цорго хаагдахад манайд эдийн засгаас гадна улс төрийн тогтворгүй байдал үүсдэг бичигдээгүй хуультай. Хямарсан улс юун “гуравдагч хөршийн бодлого” хэрэгжүүлэх манатай болно. Тиймээс юун түрүүнд бид барууны орнуудыг дэмжиж яасан ч болохгүй. Тиймээс түдгэлзэх нь хамгийн зөв шийдэл. Харин барууны орнуудтай харилцаагаа үргэлжлүүлэхэд Ардчилсан намын байр суурь давуу тал болно.
Тэгэхээр, өнөөдөр манай Улс албан ёсоор ямар байр суурь илэрхийлэх нь тодорхой болох нь. 2014 онд Крымын асуудлар хуралдахад 193 орны төлөөлөгч ирснээс 100 нь Москваг буруутгаж, 11 улс дэмжин, 58 орон түдгэлзэж, 24 орон санал асуулгад оролцохоос татгалзаж байв.
| Ардчилсан нам Украины асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь буруу биш, Монголд харин ч ашигтай |
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Шадар сайд хавдартай иргэний бүх зардлыг гаргаж, БНСУ-д хагалгаанд оруулжээ
2026-01-27 14:01:24
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22
ДЭМБ: Нипах вирус тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй
2026-01-27 14:28:26
2026-01-27 14:14:35
Шадар сайд хавдартай иргэний бүх зардлыг гаргаж, БНСУ-д хагалгаанд оруулжээ
2026-01-27 14:01:24
2026-01-27 13:57:01
2026-01-27 12:38:12
ДҮТ: Нэгдсэн сүлжээ 300 МВт-ын дутагдалд орсон учраас хэрэглээг хязгаарлах шаардлагатай
2026-01-27 11:46:23
2026-01-27 11:36:44
“Нүцгэн видео дуудлага хийвэл мөнгө өгнө” гээд бичлэг хийж сүрдүүлжээ
2026-01-27 10:33:07
2026-01-27 10:16:04
2026-01-27 10:06:36
2026-01-27 09:44:37
2026-01-27 09:38:18
Өнөөдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн
2026-01-27 07:54:39