СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 16 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль саатуулагдсан хоёр дахь өдрөө эрүүл мэндийн шалтгаанаар байцаалт өгөхгүй гэж түүний өмгөөлөгч Юн Гап Гюн мэдэгджээ.
“Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бие сайнгүй байгаа, тэрбээр өчигдөр өөрийн байр суурийг бүрэн тайлбарласан тул түүнээс цаашид байцаалт авах шаардлагагүй” гэж өмгөөлөгч хэлсэн байна. Юн Сог Ёль өчигдөр 10 цаг үргэлжилсэн байцаалтын явцад мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм.
Түүнийг мөрдөгчид хоёр дахь удаагийн оролдлогоор өчигдөр саатуулсан бөгөөд Юн Сог Ёль өнгөрсөн шөнийг урьдчилан хорих төвд өнгөрүүлсэн байна. Өнөөдрийн байцаалт орон нутгийн цагаар 14:00 цагт эхлэх төлөвтэй байна. Ерөнхийлөгчийн өмгөөлөгчид өглөө товлосон байцаалтыг хойшлуулахыг хүссэн гэж Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар мэдээлжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Юн Сог Ёль цаашид байцаалт өгөхгүй гэв |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38